МонголEnglish中文
Монгол Улсаас БНХАУ руу нислэгээр зорчих иргэдийг 2 удаагийн коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг үндэслэн нислэгээр зорчуулах түр журам хэрэгжүүлэх тухай мэдэгдэл
2020/11/18

Коронавируст халдварын цар тахал хил дамнан тархахыг хязгаарлах, зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс БНХАУ руу нислэгээр зорчих бүх иргэд коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолт болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг үндэслэн "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягт авна.

Одоогийн байдлаар Монгол Улсад ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээ хийх нөхцөл бүрдээгүй байгаатай холбогдуулан хэрэгжүүлэх түр журмаар 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу нислэгээр зорчиж буй Хятад иргэн, гадаад иргэд 48 цагийн дотор Монгол Улсын хоёр өөр шинжилгээний байгууллагын гаргасан коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтуудыг үндэслэн "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягт авна. Үүнд тавигдах шаардлагыг үүгээр мэдэгдэж байна.

Нэг. Шинжилгээнд тавигдах шаардлага

1. Шууд нислэгээр БНХАУ-д зорчих /Гуравдагч орноор дамжин өнгөрөхгүй байх/

Зорчигч нь нислэгийн бүртгэл хийлгэхээс өмнө 48 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрын заасан шинжилгээний байгууллагад 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэх /2 удаагийн шинжилгээг өөр өөр байгууллагад хийлгэх/ бөгөөд нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтуудыг авсаны дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт хүсэлт гаргаж "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг авна.

Ойрын хугацаанд Монгол Улсад дотоодод дамжсан коронавируст халдварын тохиолдол илэрч, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбогдуулан мөн одоогийн байдлаар Хятад, Монгол Улсын хооронд шууд нислэг байхгүй байх тул зорчигчдод Хятад, Монгол хоёр улсын хоорондын шууд нислэг сэргэсний дараа БНХАУ-д зорчихыг санал болгож байна. Зорчигчид БНХАУ руу зорчихын өмнө халдварын тархалтаас урьдчилан сэргийлж шинжилгээний баримт бичгээ бүрдүүлэх шаардлагатай. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны вэбсайтад Хятад, Монгол хоёр улсын хоорондын шууд нислэгийн тухай мэдээлэл болон халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээний мэдээллийг шинэчилж байдаг тул уг мэдээллийг анхаарна уу. Зорчигчид өөрсдийн эрүүл мэнд болоод Хятад Улсад зорчих аялалын төлөвлөгөөндөө хүндрэл учруулахгүй байх үүднээс албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй эсхүл баталгаажаагүй захиалагт нислэгээр нутаг буцахаас зайлсхийнэ үү.

2. Монгол Улсаас гуравдагч орноор дамжин БНХАУ-д зорчих

Холбогдох зорчигч нь Монгол Улсад 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээ заавал хийлгэх бөгөөд дамжин өнгөрөх улсдаа /Хятад Улс руу хийх шууд нислэг эхлэх улс/ нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээг хийлгэж /холбогдох журмын тухай БНХАУ-аас дамжин өнгөрөх улсад суугаа ЭСЯ болон Консулын газрын мэдэгдэлээс уншина уу/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Консулын газар мөн БНХАУ-аас дамжин өнгөрөх улсад суугаа /Хятад Улс руу хийх шууд нислэг эхлэх улс/ Элчин сайдын яам болон Консулын газарт тус тус хүсэлт гаргаж "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг авна.

Эхний шинжилгээг Монгол Улсад хийлгэх бөгөөд нислэгийн бүртгэл хийлгэхийн өмнө 48 цагийн дотор 2 өөр шинжилгээний байгууллагад тус тус сорьц өгч, шинжилгээ хийлгэж, 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авна. /Шинжилгээний байгууллагын нэрсийн жагсаалтыг хавсаргав/

Хоёр дахь удаагийн шинжилгээг дамжин өнгөрөх улсдаа /Хятад Улс руу хийх шууд нислэг эхлэх улс/ хийлгэх бөгөөд дамжин өнгөрөх нислэгийн бүртгэл хийлгэхийн өмнө 48 цагийн дотор сорьц өгч, шинжилгээ хийлгэж, нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авна.

3. Гуравдагч улсаас Монгол Улсаар дамжин БНХАУ-д зорчих

Одоогийн байдлаар Монгол Улс агаарын замын боомтоо хаасантай холбоотой улс орнуудтай хийх нислэгийг зогсоосон бөгөөд зарчмын хувьд гуравдагч орноос Монгол Улсаар дамжин БНХАУ-д зорчих нислэг байхгүй юм. Мөн түүнчлэн Монгол Улсын одоо хэрэгжиж буй журмын хүрээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд дамжин өнгөрөх зорчигчдод виз олгохгүй байх бөгөөд мөн Монгол улсын "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд нь халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай шинжилгээний нөхцөл хангагдаагүй бөгөөд дамжин өнгөрөх зорчигч нь дамжин өнгөрөх нисэх буудалд эсхүл Монгол Улсын хилээр нэвтрэхэд зайлшгүй шаардлагатай халдвараас сэргийлэх шинжилгээ хийлгэх боломжгүй байна.

Одоогийн байдлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсаар дамжин Хятад Улсад зорчих онгоцоор аялахаас татгалзахыг зорчигчдод санал болгож байгаа бөгөөд эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягт олгохгүй байгаа болно.

Хоёр. БНХАУ-ын иргэд "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код авах

Монгол Улсад буй Хятад иргэд нь 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авсаны дараа халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн код олон улсын хувилбар бүхий бичил программ ашиглан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Консулын газарт өөрийн хувь хүний байдлыг бүртгүүлж, 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг зурган хэлбэрээр оруулна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Консулын газар нь хянан шалгасны дараа "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон кодыг олгох болно. Дамжин өнгөрөх газартаа очсоны дараа нислэгийн бүртгэл хийлгэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээг заавал хийлгэх бөгөөд мөн БНХАУ-аас дамжин өнгөрөх улсад суугаа ЭСЯ болон Консулын газарт хүсэлт гаргаж "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код авна. Агаарын тээврийн компани нь тухайн эрүүл мэндийн ногоон кодыг үндэслэн зорчигчдыг шалгаж тээвэрлэнэ. Мөн эрүүл мэндийн кодын хүчинтэй хугацааны дотор онгоцонд зорчиж, агаарын тээврийн компанитай зохицон ажиллана уу.

Гурав. Гадаад иргэд эрүүл мэндийн мэдүүлгийн маягт авах

Гадаад иргэд нь 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авсаны дараа эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын бичил программын интернетийн цахим хувилбарт өөрийн хувийн мэдээллээ бүртгүүлэх бөгөөд нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтуудыг цахим хэлбэрээр оруулна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Консулын газар хянан шалгасны дараа эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын ногоон QR кодыг олгох болно. Дамжин өнгөрөх газартаа очсоны дараа нислэгийн бүртгэл хийлгэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээг заавал хийлгэх бөгөөд мөн БНХАУ-аас дамжин өнгөрөх улсад суугаа ЭСЯ болон Консулын газарт хүсэлт гаргаж эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын ногоон QR код авна. Эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын QR кодын хүчинтэй хугацааны дотор онгоцонд зорчиж, агаарын тээврийн компанитай зохицон ажиллана уу.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны заасан и-мэйл хаяг:

consulate_mng@mfa.gov.cn

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ЕКГ-ын заасан и-мэйл хаяг:

zlg_zmwd@163.com

Дөрөв. Анхааруулах зүйлс

1. БНХАУ руу нислэгээр зорчиж буй зорчигчид нь уг мэдэгдэлийг сайтар уншин танилцаж холбогдох журмыг баримтлана уу. Хэрэв та шаардлагын дагуу Монгол Улсад 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авах, эсхүл дамжин өнгөрөх газартаа нуклейн хүчлийн болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хоёр хариу тус тус сөрөг гарсан тодорхойлолтыг авч чадаагүй тохиолдолд, онгоцонд суухын өмнө эрүүл мэндийн ногоон код, эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын QR код авах боломжгүй учраас нислэгт зорчих шаардлагыг хангаагүй гэж үзэх ба шаардлагын дагуу дахин шинээр бүрдүүлэх эсхүл зорчих хуваарьтаа өөрчлөлт оруулж зохицуулна.

2. Монгол Улсад буй Хятад иргэд болон гадаад иргэд нь дамжин өнгөрөх газрын хилээр нэвтрэх, эсхүл шинжилгээ хийлгэх боломжгүйн улмаас дамжин өнгөрөх газар нислэгт саад учрах, эсхүл тухайн газарт саатах зэрэг үр дагавар үүсэхээс зайлсхийж дамжин өнгөрч Хятад Улс руу зорчих маршрутаа оновчтой сонгоно уу. Хэрэв Хятад Улс руу зорчихдоо дамжин өнгөрөх нислэгээ баттай сонгосон тохиолдолд БНХАУ-аас тухайн дамжин өнгөрөх улсад суугаа ЭСЯ болон Консулын газрын коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтуудтай холбоотой журам хэрэгжүүлж эхэлсэн хугацаа, БНХАУ-аас тухайн улсад суугаа ЭСЯ-ны заасан эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ өгч болох байгууллагуудын нэрсийн жагсаалт, тухайн улсын хилээр нэвтрэх журам, дамжин өнгөрч буй тухайн улсын нуклейн хүчил болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний тал дээрх холбогдох шаардлагуудыг урьдчилан судална уу. Хэрэв тухайн дамжин өнгөрөх улсын нисэх буудал нь яаралтай шинжилгээ өгөх нөхцөл хангаагүй тохиолдолд, хоёр дахь удаагийн шинжилгээг саадгүй өгөхийн тулд урьдчилан виз авч тухайн улс руу нэвтрэх.

3. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Консулын газар нь зорчигчдод өөрийн үнэн бодит мэдээлэл болон хүчинтэй нуклейн хүчлийн шинжилгээ мэдүүлэхийг анхааруулж байна. Хэрэв өвчний байдлаа санаатайгаар нуун дарагдуулсан, хуурамчаар үйлдсэн шинжилгээний хариуг мэдүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хатуу арга хэмжээг авах болно.

4. Зорчигчид "Хятад иргэд шинэ төрлийн коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн эсрэг биетийн шинжилгээний тодорхойлолтын мэдүүлэг дээр тулгардаг түгээмэл асуултуудын хариулт"-ыг уншин танилцаж, мэдүүлгийг буруу бөглөх, эрүүл мэндийн ногоон код авахад саад учрахаас сэргийлнэ үү.

Асуудал тулгарсан тохиолдолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай холбоо бариарай.

/Лавлах утас: 11320955- руу залгаж Консулын хэлтэстэй холбогдох, 99112578/

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ЕКГ-ын холбогдох утас:70527277, 95186992.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Suggest To A Friend:   
Print