МонголEnglish中文
Онлайнаар "эрүүл мэндийн мэдүүлгийн маягт" бүрдүүлэх тухай мэдэгдэл
2020/11/12

2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу нислэгээр зорчиж буй гадаад иргэд онлайнаар "эрүүл мэндийн мэдүүлгийн маягт"-ын хүсэлт гаргаж авна. Гадаад иргэд компьютер, эсхүл гар утсаараа https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ вэбсайтад нэвтэрч, онлайнаар мэдээлэл бөглөж, эрүүл мэндийн байдлаа мэдүүлж, шинжилгээний тодорхойлолт зэрэг материалаа цахим хэлбэрээр оруулна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газар түүнийг хянан баталгаажуулсны дараа тухайн вэбсайтаар "эрүүл мэндийн мэдүүлгийн маягт"-ын цахим хувилбарыг буцаан илгээнэ. "Эрүүл мэндийн мэдүүлгийн маягт"-ын цахим хувилбар нь "HDC" тэмдэг бүхий QR код хэлбэрээр харагдах бөгөөд иргэний агаарын тээврийн компанид шалгуулахад ашиглах үүднээс гадаад зорчигчид нислэгийн бүртгэл хийлгэхдээ түүний цахим хувилбар эсхүл цаасаар хэвлэсэн хувийг заавал үзүүлэх шаардлагатай болно.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Suggest To A Friend:   
Print