МонголEnglish中文
Урьдчилан цаг товлох цогц систем хэрэгжүүлж консулын баримт бичиг бүрдүүлэх тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдэгдэл
2020/11/12

Ойрын хугацаанд Монгол Улсад дотоодод дамжсан коронавируст халдварын тохиолдол илэрч, халдварын эрсдэл нэмэгдэж, хүмүүсийн цугларалтыг багасгахтай холбогдуулан мөн бичиг баримт бүрдүүлэгчдэд илүү аюулгүй тухтай үйлчилгээ үзүүлэх үүднээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн урьдчилан цаг товлох цогц систем хэрэгжүүлж консулын баримт бичиг бүрдүүлэх болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй байгаа байдлыг харгалзан Элчин сайдын яаманд ирж баримт бичиг бүрдүүлэх нь халдвар дамжих эрсдэлтэй байж болзошгүй тул бичиг баримт бүрдүүлэгчдээс өөрсдийн аюулгүй байдлыг бодолцон хэрэв онцгой нөхцөл байдал бус тохиолдолд ойрын хугацаанд консулын баримт бичиг бүрдүүлэхээс аль болох зайлсхийхийг санал болгож байна.

Хэрэв онцгой шалтгаанаар баримт бичиг яаралтай бүрдүүлэх шаардлагатай тохиолдолд мэдүүлгийн материалын сканердсан хувь /тодорхой шаардлагыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны вэбсайтаас уншина уу/, шалтгаан, өөрийн холбоо барих мэдээллээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын газрын заасан и-мэйл хаяг /consulatemng@gmail.com/-т илгээнэ үү. Манай яам урьдчилан хянан баталгаажуулсны дараа танд заасан хугацаанд Элчин сайдын яаман дээр ирж баримт бичиг бүрдүүлэх, эсхүл мэдүүлгийн материалыг манай ЭСЯ-ны Консулын газарт шуудангаар илгээх тухай и-мэйлээр мэдэгдэх болно. Хэрэв урьдчилан цаг товлоогүй тохиолдолд мэдүүлгийн материал хүлээн авахгүй болохыг үүгээр мэдэгдье.

Лавлах утас:70100110 /Зөвхөн Даваа-Баасан гарагуудад 9:30-12:00, 15:00-18:00 цаг хүртэл лавлах/

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Suggest To A Friend:   
Print