МонголEnglish中文
БНХАУ руу нислэгээр зорчих иргэдийг коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг үндэслэн нислэгээр зорчуулах тухай мэдэгдэл
2020/11/07

Коронавируст халдварын цар тахал хил дамнан тархахыг хязгаарлах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу нислэгээр зорчиж буй Хятад Улсын иргэн, гадаад иргэд коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолт болон ийлдэсийн иммуноглобулин IgM эсрэг биетийн /цаашид "Ийлдэсийн IgM эсрэг биет" гэх/ шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг /хоёр шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байх / үндэслэн "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягт авна. Үүнд тавигдах шаардлагыг үүгээр мэдэгдэж байна.

Нэг. Шинжилгээнд тавигдах шаардлага

1. Шууд нислэгээр БНХАУ-д зорчих /Гуравдагч орноор дамжин өнгөрөхгүй байх/

Зорчигч нь нислэгийн бүртгэл хийлгэхээс өмнө 48 цагийн дотор Монгол Улсын хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний байгууллагад нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний сорьцыг тус тус өгч шинжилгээ хийлгэх бөгөөд нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авсаны дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт хүсэлт гаргаж "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг авна.

Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг хараахан цуцлаагүй байгаа тул одоогийн байдлаар Хятад, Монгол Улсын хооронд шууд нислэг байхгүй бөгөөд мөн түүнчлэн Монгол Улсад ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээ хийх нөхцөл одоогоор хангагдаагүй байх тул зорчигчдод Хятад, Монгол хоёр улсын хоорондын шууд нислэг сэргэсний дараа БНХАУ-д зорчихыг санал болгож байна. Зорчигчид БНХАУ руу зорчихын өмнө халдварын тархалтаас урьдчилан сэргийлж шинжилгээний баримт бичгээ бүрдүүлэх шаардлагатай. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны вэбсайтад Хятад, Монгол хоёр улсын хоорондын шууд нислэгийн тухай мэдээлэл болон халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээний мэдээллийг шинэчилж байдаг тул уг мэдээллийг анхаарна уу. Зорчигчид өөрсдийн эрүүл мэнд болоод Хятад Улсад зорчих аялалын төлөвлөгөөндөө хүндрэл учруулахгүй байх үүднээс албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй эсхүл баталгаажаагүй захиалагт нислэгээр нутаг буцахаас зайлсхийнэ үү.

2. Гуравдагч улсаас Монгол Улсаар дамжин БНХАУ-д зорчих

Холбогдох зорчигч нь аялал эхлэх улсдаа анхны нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээг хийлгэх бөгөөд Монгол Улсад мөн 2 дахь удаагийн нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээг хийлгэх ба БНХАУ-аас тухайн аялал эхэлсэн улсад суугаа ЭСЯ болон Консулын газар мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт тус тус хүсэлт гаргаж "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг авна.

Эхний шинжилгээг аялал эхэлсэн газар хийлгэх бөгөөд нислэгийн бүртгэл хийлгэхээс өмнө 48 цагийн дотор сорьц өгч, шинжилгээ хийлгэж, нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авна.

Хоёр дахь удаагийн шинжилгээг Монгол Улсад хийлгэх бөгөөд дамжин өнгөрөх нислэгийн бүртгэл хийлгэхийн өмнө 48 цагийн дотор сорьц өгч, шинжилгээ хийлгэж, нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авна.

Одоогийн байдлаар Монгол Улс агаарын замын боомтоо хаасантай холбоотой улс орнуудтай хийх нислэгийг зогсоосон бөгөөд зарчмын хувьд гуравдагч орноос Монгол Улсаар дамжин БНХАУ-д зорчих нислэг байхгүй юм. Мөн түүнчлэн Монгол Улсын одоо хэрэгжиж буй журмын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд дамжин өнгөрөх зорчигчдод виз олгохгүй байх бөгөөд мөн Монгол улсын "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд нь халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай шинжилгээний нөхцөл хангагдаагүй бөгөөд дамжин өнгөрөх зорчигч нь дамжин өнгөрөх нисэх буудалд эсхүл Монгол Улсын хилээр нэвтрэхэд зайлшгүй шаардлагатай халдвараас сэргийлэх шинжилгээ хийлгэх боломжгүй байна.

Зорчигчдод Монгол Улсаар дамжин БНХАУ-д зорчихоос зайлсхийхийг анхааруулж байгаа бөгөөд одоогийн байдлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсаар дамжин Хятад Улсад зорчих онгоцоор аялахаас татгалзахыг зорчигчдод санал болгож байгаа бөгөөд эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягт олгохгүй байгаа болно.

3. Монгол Улсаас гуравдагч орноор дамжин БНХАУ-д зорчих

Холбогдох зорчигч нь Монгол Улсад анхны нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээг хийлгэх бөгөөд дамжин өнгөрөх улсдаа /Хятад Улс руу хийх шууд нислэг эхлэх улс/ 2 дахь удаагийн нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээг хийлгэх ба БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Консулын газар мөн БНХАУ-аас дамжин өнгөрөх улсад суугаа Элчин сайдын яам болон консулын газарт тус тус хүсэлт гаргаж "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг авна.

Эхний шинжилгээг Монгол Улсад хийлгэх бөгөөд нислэгийн бүртгэл хийлгэхийн өмнө 48 цагийн дотор сорьц өгч, шинжилгээ хийлгэж, нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авна.

Хоёр дахь удаагийн шинжилгээг дамжин өнгөрөх улсдаа /Хятад Улс руу хийх шууд нислэг эхлэх улс/ хийлгэх бөгөөд дамжин өнгөрөх нислэгийн бүртгэл хийлгэхийн өмнө 48 цагийн дотор сорьц өгч, шинжилгээ хийлгэж, нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авна.

Одоогийн байдлаар улс орнуудад коронавируст халдварын цар тахал дахин дэлгэрч, халдварын эрсдэл нэмэгдсээр байгаа тул бүх зорчигчдод "шаардлагагүй тохиолдолд аялахгүй байх" зарчмыг баримтлах, цар тахлын үеэр Хятад Улсад зорчих тохиолдолд дамжин өнгөрөх гуравдагч орны нислэгээ нухацтай зөв сонгохыг зөвлөж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад ийлдэсийн эсрэг биетийн шинжилгээ хийх нөхцөл бүрдээгүй тул тус ЭСЯ Монгол Улсаас гуравдагч орноор дамжин өнгөрч БНХАУ руу зорчих иргэдийн эрүүл мэндийн ногоон код болон эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг олгохгүй. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Монголын Улсын халдвараас сэргийлэх шинжилгээний холбогдох мэдээллийн талаар тус ЭСЯ-ны вэбсайт дээр нийтлэн мэдэгдэж байх ба эсрэг биетийн шинжилгээ хийх нөхцөл бүрдсэн тохиолдолд БНХАУ-д зорчих эрүүл мэндийн ногоон код болон эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг олгож эхлэх тул тухайн мэдээллийг анхаарна уу.

Хоёр. БНХАУ-ын иргэд "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон код авах

БНХАУ-ын иргэд нь нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний сөрөг тодорхойлолтыг авсаны дараа халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн код олон улсын хувилбар бүхий бичил программ дээр өөрийн хувь хүний байдлыг бүртгүүлж, нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний сөрөг тодорхойлолтын зургийг татан байршуулна. Тухайн улсад суугаа Хятадын ЭСЯ болон Консулын газар нь хянан шалгасны дараа "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон кодыг олгох болно. Хятад Улс руу шууд зорчих нислэгтэй агаарын тээврийн компани нь нислэг үйлдэх гэж буй тухайн улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ болон Консулын газраас олгосон "HS" тэмдэг бүхий эрүүл мэндийн ногоон кодыг үндэслэн зорчигчдыг шалгаж тээвэрлэнэ. Мөн эрүүл мэндийн кодын хүчинтэй хугацааны дотор онгоцонд зорчиж, агаарын тээврийн компанитай зохицон ажиллана уу.

Гурав. Гадаад иргэд эрүүл мэндийн мэдүүлгийн маягт авах

Гадаад иргэд нь нуклейн хүчлийн болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг авсаны дараа өөрийн хүчинтэй бичиг баримтын мэдээллийн хуудас, шинжилгээний сөрөг хариуны тодорхойлолт, өөрийн гарын үсгээр баталгаажуулсан эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын скайнардсан хуулбаруудыг БНХАУ-аас тухайн улсад суугаа ЭСЯ-ны заасан и-мэйл хаягт илгээх эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын бичил программын интернетийн цахим хувилбар /Ойрын хугацаанд ашиглалтанд нэвтрэх бөгөөд тодорхой зааварчилгааг тусад нь мэдэгдэнэ/ дээр татан байршуулна. БНХАУ-ын ЭСЯ болон Консулын газар хянан шалгасны дараа баталгаажуулсан эрүүл мэндийн мэдүүлгийн маягт /Цаасаар хэвлэн биедээ авч явах/ эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын ногоон QR кодыг /Эрүүл мэндийн мэдүүлгийн маягтын бичил программ интернетийн цахим хувилбар бэлэн болсон хойно хэрэгжинэ/ авах болно. Хятад улс руу шууд зорчих нислэгтэй агаарын тээврийн компани нь нислэг үйлдэх гэж буй тухайн улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ болон Консулын газраас олгосон эрүүл мэндийн мэдүүлгийн маягт /QR код/-ыг үндэслэн зорчигчдыг шалган тээвэрлэнэ. Эрүүл мэндийн мэдүүлгийн маягт /QR код/-ын хүчинтэй хугацааны дотор онгоцонд зорчиж, агаарын тээврийн компанитай зохицон ажиллана уу.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны заасан и-мэйл хаяг:

Consulate_mng@mfa.gov.cn

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ЕКГ-ын заасан и-мэйл хаяг:

Zlg_zmwd@163.com

Дөрөв. Анхааруулах зүйлс

1. БНХАУ-руу нислэгээр зорчиж буй зорчигчид нь уг мэдэгдэлийг сайтар уншин танилцаж холбогдох журмыг баримтлана уу. Хэрэв та шаардлагын дагуу нуклейн хүчлийн шинжилгээ болон эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтуудыг авч, онгоцонд суухын өмнө эрүүл мэндийн ногоон код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг /QR код/ авч чадаагүй тохиолдолд зорчих шаардлагыг хангаагүй гэж үзэх ба шаардлагын дагуу дахин шинээр бүрдүүлэх эсхүл зорчих хуваарьтаа өөрчлөлт оруулж зохицуулна.

2.Хятад иргэд болон гадаад иргэд нь дамжин өнгөрч Хятад Улс руу зорчих маршрутаа зөв гаргах, дамжин өнгөрөх газрын хилээр нэвтэрч чадахгүй байх эсхүл шинжилгээ өгч чадахгүй байх, эрүүл мэндийн код эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягт нь шаардлагыг хангахгүй байх зэрэг тохиолдлуудаас зайлсхийх, дамжин өнгөрөх нислэгтээ саад учруулах эсхүл дамжин өнгөрч буй газраа үлдэх шаардлага гарах тохиолдолд халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлэх үр дагавартай болно. Хэрэв Хятад Улс руу зорчихдоо дамжин өнгөрөх нислэгээ баттай сонгосон тохиолдолд БНХАУ-аас тухайн дамжин өнгөрөх улсад суугаа ЭСЯ-ны коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтуудтай холбоотой журам хэрэгжүүлж эхэлсэн хугацаа, БНХАУ-аас тухайн улсад суугаа ЭСЯ-ны заасан эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ өгч болох байгууллагуудын нэрсийн жагсаалт, тухайн улсын хилээр нэвтрэх журам, дамжин өнгөрч буй тухайн улсын нуклейн хүчил болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний тал дээрх холбогдох шаардлагуудыг урьдчилан судална уу. Хэрэв тухайн дамжин өнгөрөх улс нь яаралтай шинжилгээ өгөх нөхцөл хангаагүй тохиолдолд, хоёр дахь удаагийн шинжилгээг саадгүй өгөхийн тулд урьдчилан виз авч тухайн улс руу нэвтрэх.

3. Та өөрийн үнэн бодит мэдээлэл болон хүчинтэй нуклейн хүчлийн шинжилгээ, ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээг мэдүүлнэ үү. Хэрэв өвчний байдлаа санаатайгаар нуун дарагдуулсан, хуурамчаар үйлдсэн нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариуг мэдүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хатуу арга хэмжээг авах болно.

4.Зорчигчид "Хятад иргэд шинэ төрлийн коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн эсрэг биетийн тодорхойлолтын мэдүүлэг дээр тулгардаг түгээмэл асуултуудын хариулт"-ыг уншин танилцаж мэдүүлгийг буруу бөглөх, эрүүл мэндийн ногоон код болон эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг /QR код/ авахад саад учрахаас сэргийлнэ үү.

5. Асуудал тулгарсан тохиолдолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай холбоо бариарай.

/Лавлах утас: 11320955- руу залгаж Консулын хэлтэстэй холбогдох, 99112578/

БНХАУ-аас Замын-Үүд хотод суугаа ЕКГ-ын холбогдох утас:70527277, 95186992.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Suggest To A Friend:   
Print