МонголEnglish中文
Монголын BODI, GENCO, OUG группууд Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэх үйлсэд хандив өргөлөө
2020/03/31

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Монголын BODI групп, GENCO групп болон OUG группийн төлөөлөгчидтэй уулзан, эдгээр гурван компаниас хандивлаж буй хандивыг хүлээж авлаа. ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Янжун уулзалтад оролцлоо.

Элчин сайд Цай Вэньруй юун түрүүнд гурван группийн Хятадын талын шинэ коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж буй сайн үйлсэд талархал илэрхийллээ. Тэрээр, Хятад, Монгол хоёр орон бол уул усаар холбогдсон, хувь заяа нэгтэй орнууд. Халдварт өвчин дэгдсэнээс хойш, Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгжүүд болон нийгмийн бүхий л салбарууд Хятадын талд хандив өргөсөөр байна. Энэ бол Хятад, Монгол хоёр орны харилцааны өндөр түвшний хөгжлийн илрэл бөгөөд хоёр орны ард түмний үнэнч нөхөрлөлийн илэрхийлэл юм. Бид зөвхөн Хятадын ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, мөн дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж байна. Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар, Хятад онцлогтой социалист нийгмийн тогтолцооны давуу чанарыг гаргаж, эв санаа, эр зоригоо нэгтгэн, энэхүү халдварт өвчнийг ялж чадна гэдэгт итгэлтэй байна гэв.

Монголын BODI групп, GENCO групп, OUG группийн удирдлагууд, шинэ коронавирусийн халдвар зөвхөн Хятад улсын дотоодод тулгарсан гамшиг биш, дэлхийн бүх ард түмний өмнө тулгарсан гамшиг юм. Хятадын Засгийн газрын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үр дүнтэй арга, нээлттэй, ил тод байдал бол том гүрний илрэл. Бид Хятад улс түргэн хугацаанд халдварт өвчнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Suggest To A Friend:   
Print