МонголEnglish中文
Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд бараалхлаа
2020/03/31

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй ажлаа хүлээж авсантайгаа холбогдуулан 2 сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд бараалхаж, хоёр талын харилцаа болон шинэ коронавирусийн хяналт, урьдчилан сэргийлэх арга зэрэг асуудлаар санал солилцлоо. ЭСЯ-ны Элчин зөвлөх Ян Чиндун, Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Шюэжун болон МУ-ын ГХ-ны сайд Д. Цогтбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Б. Мөнхжин, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Н. Туяацэцэг нар уулзалтад оролцлоо.

Элчин сайд Цай Вэньруй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд илгээсэн элэгсэг дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дамжууллаа. Тэрээр, Хятад, Монгол хоёр орон бол уул усаар холбогдсон, ард түмний урт удаан найрамдалтай орнууд. Хятадын Засгийн газар Монгол Улстай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг өндрөөр чухалчилж, "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" гадаад харилцааны үзэл санааг баримталж, Монголын талтай гар гараасаа барилцан зүтгэж, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй нэмэгдүүлж, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ шатанд хүргэхийн төлөө ажиллах болно гэлээ.

Элчин сайд Цай Вэньруй, өдгөө Хятадын ард түмэн Ши Жиньпин даргын биечилсэн удирдлага, заавраар шинэ коронавируст халдварт өвчинтэй хатуу тэмцэл өрнүүлж, мэдэгдэхүйц ахиц дэвшлийг гаргаж байна. Бидэнд Ши Жиньпин даргаар төвлөсөн Намын Төв хорооны зөв удирдлагаар, Монгол улс болон бусад найрсаг харилцаатай улс орнуудын дэмжлэгээр, түргэн хугацаанд халдварт өвчний эсрэг ард түмний тулаанд ялалт байгуулж чадна гэсэн итгэл бий. Хятадын Засгийн газар болон ард түмэн Монгол Улсын Засгийн газар, ард түмний Хятадын талд үзүүлсэн тусламж, дэмжлэгт талархаж байна гэв.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Элчин сайд Цай Вэньруйгаас түүний элэгсэг дотно мэндчилгээг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ЛиКөчянд уламжлахыг хүслээ. Тэрээр, өдгөө Монгол, Хятад хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайхан үе дээрээ ирээд байна. Бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагаа өрнүүн хөгжиж байна. Монголын тал Хятад улстай харилцах харилцаагаа хөгжүүлэхийг өндрөөр чухалчилж, Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийг Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн чиглэлээ болгодог. Бүхий л салбарын найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй нэмэгдүүлэхийн төлөө Хятадын талтай хамтрахад бэлэн байна гэлээ.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх шинэ коронавирусийн халдвар Хятад улсад дэгдсэнд дахин эмгэнэл илэрхийллээ. Тэрээр, Монгол, Хятад хоёр орон бол уул усаар холбогдсон, хувь заяа нэгтэй орнууд. Монголын тал халдварт өвчинд өндөр анхаарал хандуулж байгаа. Хятадын Засгийн газрын зөв удирдлагаар Хятадын тал маш хурдан халдварт өвчнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголын тал цаашид ч мөн шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх болно гэв.

Suggest To A Friend:   
Print