Эхлэл   Танилцуулга   Хятад, Монголын харилцаа   Консулын үйлчилгээ   Худалдаа, эдийн засгийн харилцаа   Шинжлэх ухаан, соёл, боловсрол   Монгол Улсын тухай 
 Эхлэл > Мэдээ
ХКН-ЫН САХИЛГА БАТЫГ ХЯНАН ШАЛГАХ ТӨВ ХОРООНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН, ХЯНАН ШАЛГАХ ЯАМНЫ ДЭД САЙД, АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА ЧЮЙ ВАНЬШЯН МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ
2010-07-14

     Монгол Улсын Авилгатай Тэмцэх Газрын урилгаар ХКН-ын Сахилга Батыг Хянан Шалгах Төв Хорооны байнгын хорооны гишүүн, Хянан Шалгах яамны дэд сайд, Авилгаас Урьдчилан Сэргийлэх Үндэсний Газрын дэд дарга Чюй Ваньшян тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 7 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийлээ.

     Айлчлалын үеэр Чюй Ваньшян дэд сайд Монгол Улсын Авилгатай Тэмцэх Газрын дарга Ч.Сангарагчаатай ажлын яриа хэлэлцээ хийв. Хоёр тал хоёр улсын авилгатай тэмцэх байгууллагын хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Монгол УИХ-ын дэд дарга Н.Энхболд төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

     Юй Хун Яо элчин сайд дээр дурдсан гол арга хэмжээнд оролцов.

Suggest To A Friend
  Print