МонголEnglish中文
Хятад, Монголын мэргэжилтнүүд Covid-19 халдварын эмчилгээний асуудлаар цахим хурал хийлээ
2020/03/20

БНХАУ-ын Эрүүлд мэндийн хороо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран 3-р сарын 18-нд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх асуудлаар цахим хурал хийлээ. Уг хуралд БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны Олон улсын газрын дэд дарга Не Жяньган, Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлгийн Амьсгалын замын эрхтний дотрын тасгийн эрхлэгч Гао Жаньчөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дипломатч, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зэрэг яамны албаны төлөөлөгчид, Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв, томоохон эмнэлгийн судлаач, мэргэжилтэн зэрэг 100 орчим хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хурлын эхэнд Хятадын ард түмэнд коронавирусийн халдварт тархалттай тэмцэхэд үе шаттайгаар үр дүнд хүрсэнд баяр хүргэж Хятад улс дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалахад гаргасан золиос, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж буйгаа мөн уг халдвараар улмаас амь насаа алдсан өвчтөнүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрээр цааш хэлэхдээ Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш Хятадын тал хамгийн түрүүлж Монголын талд нэн яаралтай хэрэгцээтэй эмнэлгийн хэрэгслийг хандивлан, халдварыг эмчилсэн туршлагаа хуваалцаж туслалцаа үзүүлж Монгол Улсын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд маш үнэтэй дэмжлэг үзүүлсэн. Үүнд Монголын тал гүнээ талархаж байна. Монголын тал Хятадын талын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд олж авсан шинэ туршлагаас идэвхийлэн суралцаж, Хятадын талтай олон улсын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, энэ дайныг хамтдаа даван гарахад бэлэн байна гэлээ.

Гао Жаньчөн хурлын үеэр Монголын талын мэргэжилтнүүдэд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн оношилгоо, эмнэлзүй, асаргаа сувилгаа, хүнд өвчтөний эмчилгээ зэрэг олон талын туршлагаасаа танилцуулж, Хятадын талын гаргасан эмчилгээний хамгийн сүүлийн үеийн аргаасаа хуваалцаж мөн Монголын талын эмч, сувилагчдын клиникийн туршлагын талаар сонирхсон асуултад хариуллаа. Монголын талын мэргэжилтнүүд Хятадын эмч, мэргэжилтнүүдийн хуваалцсан холбогдох туршлага, үзэл бодол маш цагаа олсон, Монголын тал коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээгээ сайжруулахад чухал туслалцаа болж байгаа бөгөөд хоёр улс халдварт өвчний дайнд удахгүй ялж чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

3-р сарын 18-ны байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын нийт 6 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол бүгд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол байна.

Suggest To A Friend:   
Print