Ма Шиньруй Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой уулзав

2024-03-28 22:00

3-р сарын 28-ны үдээс өмнө Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ма Шиньруй Өрөмч хотноо Монгол Улсын Зам,тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Хоёр орны төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлийн хэрэгжилтийн эргэн тойрон дахь асуудал болон Хятадын Шинжаан,Монгол улс хооронд зам тээврийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа шинэ хөгжлийн талаар санал солилцлоо.

Ма Шиньруй БНХАУ-ын Коммунист намын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Намын хороо, Ардын засгийн газрын нэрийн өмнөөс С.Бямбацогт тэргүүтэй Шинжаанд  харилцан солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхээр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг угтан авлаа.Тэрээр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон, хөрш зэргэлдээ орон, Ши Жиньпин дарга болон танай улсын төрийн тэргүүн нарын чиглэл дор хоёр орны харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, улс хоорондын харилцаа хамтын ажиллагааны үлгэр жишээ жишиг болж байна. БНХАУ-ын Шинжаан, Монгол улс хоёр газар зүйн хувьд зэргэлдээ оршдог бөгөөд ард түмний ойр дотно харилцаа, хоёр талын иж бүрэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжин дэвшиж ард олондоо сайн сайхныг цогцлоож байна. Сүүлийн жилүүдэд Шинжаан Орчин үеийн Хятадын Коммунист намын оновчтой засаглалын стратегийг иж бүрэн хэрэгжүүлж, Ши Жиньпин дарга болон Хятадын Коммунист Намын төв хорооны стратегийн байр суурийг баримталж, хөгжил дэвшил, аюулгүй байдал, нээлттэй, тогтвортой байдлыг хангаж, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийн түүчээ болж байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын Шинжаан, Монгол улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагаа нааштай байгаад зогсохгүй хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь цаашид хамтын ажиллагаа өргөжин тэлэх асах том орон зай байгааг илтгэж байна. Шинжаан иж бүрэн нээлттэй хөгжлийг явцад асар их нөөц бололцоо байгааг харуулсан нь хоёр талын хамтын ажиллагаанд илүү олон боломжийг бий болгож байна. Цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн хэмжээнд харилцаа холбооны хэвийн, уян хатан механизмыг бий болгож, боомтын бүтээн байгуулалт, зорчих хөдөлгөөнийг үр дүнтэй сайжруулахаас эхлээд, ачаалал, түгжрэлийг үүсгээд буй асуудлууд, тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний урсгал, иргэдийн зорчих хөдөлгөөн, хилийн орчмын оршин суугчдын зах зээлийг эрчимжүүлж, эдийн засаг, худалдааны эерэг байдлыг баримталж, худалдааны цар хүрээг өргөжүүлж, тээвэр харилцаа холбооны хамтын ажиллагааг бэхжүүлж, агаарын замыг нэмэх зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр тал харилцан солилцоог хөнгөвчилж, хамтдаа Төв Азийн зах зээлийг нээх, тус тусын давуу талыг бүрэн ашиглаж, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлж, соёл, аялал жуулчлалыг идэвхижүүлэх гэх мэт бодит хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр талын эдийн засгийг сайжруулж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд бодит үйлчилгээ үзүүлнэ.

С.Бямбацогт хэлэхдээ, энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Монгол Улс БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүн эгнээнд тавьсаар ирсэн бөгөөд хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлүүд нь Монгол-Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны хэмжээг тасралтгүй нэмсээр байна. Шинжаан бол Төв Ази Европыг холбосон Хятадын тэргүүлэх боомт цонх бөгөөд хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай зэрэг салбарын түүчээлэгч, Монгол Улстай хөгжлийн хүчирхэг хамтрагч байж урт хугацаанд хамтран ажилсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд бид "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын тусламжтайгаар Монгол Улсын баруун бүс нутаг Хятадын Шинжаан хоорондын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлж, хоёр тал харилцан ашигтай, хамтдаа хөгжих боломж бий болсон. Энэхүү уулзалтаар хоёр тал тээвэр логистик, байгалийн баялгийн олборлолт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, боомт, авто зам, иргэний нисэх зэрэг дэд бүтцийг дэмжиж чадавхыг сайжруулж соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлж, Монгол Улс БНХАУ-ын Шинжаантай бараа, бүтээгдэхүүний худалдаа, иргэдийн харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ Шинжааны коридорыг ашиглан Төв Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хоёр талын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахыг хүсэж байна.

Чэн Вэйжүн, Жү Лифан болон Шинжаан Уйгурын өөртөө засах орны холбогдох алба, аж ахуйн нэгж, болон Шинжаанд суугаа салбар аж ахуйн нэгжүүдийн удирдлага нар хуралд оролцов.

Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд болон холбогдох албан байгууллага, аймаг, бүс нутаг, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

(Шиньжааны өдрийн сониноос дамжуулан хүргэв)