МонголEnglish中文
ОНЛАЙНААР ВИЗИЙН МЭДҮҮЛЭГ БӨГЛӨХ БОЛОН УРЬДЧИЛАН ЦАГ ТОВЛОХ СИСТЕМ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
2020/07/30

Виз мэдүүлэгчдэд зохих шаардлагад нийцсэн, сайн чанарын үйлчилгээ үзүүлэхийн тулд БНХАУ-ын нэгдсэн зохион байгуулалтын хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь 2020 оны 08 дугаар 01-ний өдрөөс эхлэн онлайнаар визийн мэдүүлэг бөглөх болон урьдчилан цаг товлох систем хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд:

Нэг. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн энгийн паспорт бүхий виз мэдүүлэгчид /БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаогийн виз мэдүүлэгчид хамаарахгүй/ нь https://cova.cs.mfa.gov.cn вэбсайтад нэвтэрч визийн мэдүүлгийг онлайнаар бөглөх ба үүний дараа "Цаг товлох" линкээр орж визийн цаг товлох нүүр хуудаст нэвтрэх эсхүл https://avas.cs.mfa.gov.cn вэбсайтаар нэвтэрч виз мэдүүлэх хугацаагаа урьдчилан товлож болно.

Виз мэдүүлэгч нь онлайнаар визийн мэдүүлэг бөглөж, урьдчилан цаг товлож дууссаны дараа виз мэдүүлгийн баталгаажуулах хуудас болон виз мэдүүлгийн маягтыг /бүх хуудас/ хэвлэх шаардлагатай. Хэвлэсэн баталгаажуулах хуудас дээр гарын үсгээ зурж, товлосон хугацаандаа паспорт, бусад визийн материалын хамт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын газарт ирж визээ мэдүүлнэ.

Онлайнаар визийн мэдүүлэг бөглөх хэл нь зөвхөн англи эсхүл хятад хэл /бусад хэлээр бөглөсөн тохиолдолд хүчингүй/байна. Онлайнаар визийн мэдүүлэг бөглөхдөө холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бичиж, өөрийн зургийг оруулна. Виз мэдүүлгийн үндсэн мэдээллийг санаатайгаар нуусан, худал мэдүүлсэн, өөр хүний зургийг оруулсан нь тогтоогдсон тохиолдолд виз мэдүүлгийн материал хуурамчаар үйлдсэнд тооцох бөгөөд виз олгохоос татгалзах зэрэг бусад холбогдох үр дагаварт хүргэнэ.

Хоёр. Онлайнаар визийн мэдүүлэг бөглөх болон урьдчилан цаг товлох системд шилжихтэй холбоотойгоор 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд виз мэдүүлэгч нь хуучин цаасан визийн мэдүүлгийг өгч болох бөгөөд хуучин цаасан виз мэдүүлгийн маягтаар хүсэлт гаргасан тохиолдолд онлайнаар урьдчилан цаг товлох шаардлагагүй.

Харин 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн виз мэдүүлэгчид нь заавал онлайнаар визийн мэдүүлэг бөглөж, визийн мэдүүлгийн маягтыг хэвлэх ба БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь хуучин цаасан виз мэдүүлгийн маягтыг хүлээн авахгүй болно.

Гурав. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаогийн виз мэдүүлэх хэлбэрт өөрчлөлт ороогүй ба одоогийн байдлаар онлайнаар визийн мэдүүлэг бөглөх, урьдчилан цаг товлох шаардлагагүй болно. Коронавируст халдварын цар тахлын үед Хонконг, Макаогийн визийн мэдээллийг БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Хилээр нэвтрүүлэх асуудал хариуцах албаны https://www.immd.gov.hk/, БНХАУ-ын ЗЗОБ Макаогийн Нийгмийг аюулаас хамгаалах газрын http://www.fsm.gov.mo/psp/cht/main.html/ албан ёсны вэбсайтаас лавлана уу.

Дөрөв. Дипломат болон албан виз мэдүүлэгчид нь онлайнаар урьдчилан цаг товлох шаардлагагүй боловч https://cova.cs.mfa.gov.cn вэбсайтад нэвтэрч онлайнаар визийн мэдүүлгээ бөглөж, хэвлэсний дараа шууд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр ирж визээ мэдүүлнэ.

Тав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас виз мэдүүлэгчдэд дахин анхааруулахад, коронавируст халдварын цар тахлын үед БНХАУ-д зорчих визийн бодлого зохицуулалтын тухайд одоогийн байдлаар тодорхой өөрчлөлт хийгдээгүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Үндэсний цагаачлалын удирдах газраас гаргасан мэдэгдлийн хүрээнд БНХАУ-ын хүчин төгөлдөр виз, оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэдийг түр хугацаагаар хилээр нэвтрүүлэхийг зогсоосон шийдвэр хэвээр хэрэгжиж буй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Ойлгож, хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.

Консулын газрын ажиллах цагийн хуваарь:

Даваа, Лхагва, Баасан гараг /Хуульд заасан баярын болон амралтын өдрүүдээс бусад үед/

09:30-12:00 /Бичиг баримт хүлээн авах/

16:00-17:00 /Бичиг баримт тараах/

Бичиг баримтын талаар лавлах утас:

00976-70100110 /Ажлын цагаар ажилтантай холбогдож болно/ эсхүл 00976-11320955 утсаар дамжуулан визийн хэлтэстэй холбогдоно.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

Suggest To A Friend:   
Print