МонголEnglish中文
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ЗОРЧИХВИЗ МЭДҮҮЛЭХ АНХААРУУЛГА
2018/02/14

БНХАУ-д зорчих зорилгоо үндэслэн, зохих ангиллыг сонгож виз мэдүүлнэ уу.

Визийн ангилал болон виз мэдүүлэгчийн төрөл

ВИЗ МЭДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД

   Нэг. Үндсэн материал

   /Нэг/ Пасспорт: 6 сараас дээш хүчинтэй хугацаатай паспорт, виз наах бланк хуудастай пасспортын эх хувь болон пасспортын мэдээллийн хуудасны хуулбар 1 хувь байх.

   /Хоёр/ Визний анкет болон зураг: 1 хувь "БНХАУ-ын виз мэдүүлэх анкет"-ыг бүрэн бөглөсөн байх, анкет дээр наах ойрын хугацаанд эгц урдаас авахуулсан өнгөт /цагаан өнгийн артай/, малгай өмсөөгүй, пасспортын зураг нэг байх.

  /Гурав/ Хууль ёсоор түр саатах буюу оршин суух тодорхойлолт /өөрийн харъяаллын бус улс орноос виз мэдүүлэгч иргэнд хамаарна/, хэрэв та өөрийн харъяаллын бус улс орноос виз мэдүүлэх тохиолдолд тухайн оршин суугаа улс орноос хууль ёсоор олгосон түр саатах, оршин суух, ажиллах, суралцах зэрэг хүчинтэй тодорхойлолт буюу хүчинтэй визний эх хувь ба хуулбар хангах.

   /Дөрөв/ Өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын пасспорт буюу өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын виз /БНХАУ-ын иргэншлээс гараад гадаад улсын иргэншилд орсон хүнийг хамаарна/: Хэрэв та анх удаа БНХАУ-ын виз мэдүүлэх тохиолдолд, өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын пасспортын эх хувь болон пасспортын мэдээллийн хуудасны хуулбарыг хангах. Хэрэв та өмнө нь БНХАУ-ын виз авч байсан ба шинэ гадаад пасспорт дээр виз мэдүүлсэн тохиолдолд, хуучин пасспортын мэдээллийн хуудас болон өмнө нь авсан БНХАУ-ын визний хуулбарыг хангах. /Шинэ гадаад пасспорт дээрх овог нэр нь хуучин гадаад пасспорттой адил биш тохиолдолд холбогдох албан байгууллагаас овог нэр өөрчилсөн тодорхойлолт хангах/

   Хоёр. Дэмжлэг бүхий бусад материал

   C.Visa

   Гадаад улсын тээврийн компанийн батлан даах баримт бичиг буюу БНХАУ-д байгаа холбогдох байгууллагын урилга.

   D.Visa

   БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамнаас олгосон гадаад улсын иргэний байнга оршин суухыг баталсан бичгийн эх хувь болон хуулбар.

   Анхааруулга:

   Энэ төрлийн виз авсан хүн БНХАУ-ын хилээр орсноос хойш 30 хоногийн дотор тухайн оршин суух гэж буй газрыг хамарсан шяний /Сум/ зэрэглэлээс дээш орон нутгийн ардын засгийн газрын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын Хилээр нэвтрүүлэхийг удирдах байгууллагаас оршин суух үнэмлэх авах хэрэгтэй.

   F.Visa

   БНХАУ-д байгаа холбогдох байгууллага буюу хувь хүний урилга. Урилга нь дор дурдсан мэдээллүүдийг багтаасан байх хэрэгтэй:

   /Нэг/ Уригдаж буй хүний хувь хүний мэдээлэл: Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр зэрэг.

   /Хоёр/ Уригдаж буй хүний айлчлалын тухай мэдээлэл: БНХАУ-д зорчих зорилго, ирж буцах огноо, айлчлах газар, урьж буй байгууллага буюу хувь хүнтэй ямар холбоотой болох, зардлын эх үүсвэр зэрэг.

   /Гурав/ Урьж буй байгууллага буюу хувь хүний тухай мэдээлэл: Урьж буй байгууллагын нэр буюу хувь хүний овог нэр, холбоо барих утасны дугаар, хаяг, байгууллагын тамга, хууль ёсны төлөөлөгч буюу урьж буй хүний гарын үсэг зэрэг.

   G.Visa

Хамгийн сүүлд зорчин очих улс орон буюу бүс нутагт хүрэх он сар өдөр ба суудал нь баталгаажуулсан нисэх онгоцны /машин, усан онгоц/ тийзийн хуулбар.

   J1.Visa

   БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн газраас олгосон визний мэдэгдэл бүхий урилга болон тухайн сэтгүүлчийн ажиллаж байгаа Мэдээллийн агентлагийн албан бичиг.

   Виз мэдүүлэгч нь нэн түрүүнд БНХАУ-аас тухайн улсад суугаа Элчин сайдын яам буюу Консулын газрын Мэдээ мэдээллийн хэлтэстэй холбоо барьж холбогдох бичиг баримтыг бэлэн болгох.

   Анхааруулга:

   Энэ төрлийн виз авсан хүн БНХАУ-ын хилээр орсноос хойш 30 хоногийн дотор тухайн оршин суух гэж буй газрыг хамарсан шяний /сум/ зэрэглэлээс дээш орон нутгийн ардын засгийн газрын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын Хилээр нэвтрүүлэхийг удирдах байгууллагаас оршин суух үнэмлэх авах хэрэгтэй.

   J2.Visa

   БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн газар буюу холбогдох эрх олгосон байгууллагын визний мэдэгдэл бүхий урилга буюу тухайн сэтгүүлчийн ажиллаж байгаа Мэдээллийн агентлагийн албан бичиг.

   Виз мэдүүлэгч нь нэн түрүүнд тухайн оронд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам буюу Консулын газрын Мэдээ мэдээллийн хэлтэстэй холбоо барьж холбогдох бичиг баримтыг бэлтгэх.

   L.Visa

   Ирж буцах тийзийн захиалгын хуудас болон зочид буудлын захиалгын хуудас зэрэг аяллын материал буюу БНХАУ-д байгаа байгууллага буюу хувь хүний урилга. Урилга нь дор дурдсан мэдээллүүдийг багтаасан байх хэрэгтэй:

   /Нэг/ Уригдаж буй хувь хүний тухай мэдээлэл: Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр зэрэг.

   /Хоёр/ Уригдаж буй хүний айлчлалын тухай мэдээлэл: Ирж буцах огноо, аялах газар зэрэг.

   /Гурав/ Урьж буй байгууллага буюу хувь хүний тухай мэдээлэл: Урьж буй байгууллагын нэр буюу хувь хүний овог нэр, холбоо барих утасны дугаар, хаяг, байгууллагын тамга, хууль ёсны төлөөлөгч буюу урьж буй хүний гарын үсэг зэрэг.

   M.Visa

   БНХАУ-д байгаа худалдааны хамтрагч талын гаргасан бизнесийн арга хэмжээний бичиг баримт, эдийн засаг, худалдааны яармагийн урилга. Урилга нь дор дурдсан мэдээллүүдийг багтаасан байх хэрэгтэй:

   /Нэг/ Уригдаж буй хувь хүний тухай мэдээлэл: Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр зэрэг.

   /Хоёр/ Уригдаж буй хүний айлчлалын тухай мэдээлэл: БНХАУ-д аялах зорилго, ирж буцах огноо, аялах газар, урьж буй байгууллага буюу хувь хүнтэй ямар холбоотой болох, зардлын эх үүсвэр зэрэг.

   /Гурав/ Урьж буй байгууллага буюу хувь хүний тухай мэдээлэл: Урьж буй байгууллагын нэр буюу хувь хүний овог нэр, холбоо барих утасны дугаар, хаяг, байгууллагын тамга, хууль ёсны төлөөлөгч буюу урьж буй хүний гарын үсэг зэрэг.

   Q1.Visa

   Гэр бүлийн хамт амьдрах зорилгоор виз мэдүүлэгч доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

   1. БНХАУ-д амьдарч буй Хятад иргэн буюу БНХАУ-д байнга оршин суух эрхтэй гадаадын иргэний урилга. Урилга нь дор дурдсан мэдээллүүдийг багтаасан байх хэрэгтэй:

   2. Уригдаж буй хувь хүний тухай мэдээлэл: Овог нэр , хүйс , төрсөн он сар өдөр зэрэг.

   3. Уригдаж буй хүний айлчлалын тухай мэдээлэл: БНХАУ-д аялах зорилго, зорчих огноо, оршин суух гэж буй газар, оршин суух хугацаа, урьж буй хүнтэй ямар холбоотой болох, зардлын эх үүсвэр зэрэг.

   4. Урьж буй хүний тухай мэдээлэл: Урьж буй хүний овог нэр, холбоо барих утасны дугаар, хаяг, урьж буй хүний гарын үсэг зэрэг.

   /Хоёр/ Урьж буй хүний БНХАУ-ын иргэний үнэмлэхийн хуулбар буюу гадаадын иргэний гадаад пасспорт ба байнга оршин суух үнэмлэхийн хуулбар.

   /Гурав/ Виз мэдүүлэгч болон урьж буй хүний хоорондох гэр бүлийн гишүүний харьцааны тодорхойлолт /Нөхөр/эхнэр, эцэг эх, үр хүүхэд, үр хүүхдийн нөхөр/эхнэр, аавын талын өвөө эмээ, ээжийн талын өвөө эмээ, ач хүү охин, зээ хүү охин болон нөхөр/эхнэрийн эцэг эх/, /Гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, холбогдох байгууллагаас гаргасан төрөл садангийн харьцааны тодорхойлолт буюу төрөл садангийн харьцааны нотариат зэрэг/-ийн эх хувь болон хуулбар.

   Асран тэжээгдэх зорилгоор виз мэдүүлэгч нь доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

   /Нэг/ БНХАУ-аас гадаадад суугаа Элчин сайдын яам буюу Консулын газраас гаргасан асран тэжээх итгэмжлэлийн нотариат буюу тухайн оршин сууж буй улс буюу БНХАУ-ын нотариатын албанаас баталгаажуулсан асран тэжээх итгэмжлэлийн бичиг.

   /Хоёр/ Итгэмжлүүлэгчийн пасспортын эх хувь, хуулбар жич асран тэжээгдэх хүүхэд болон итгэмжлүүлэгчийн төрөл садангийн харьцааны тодорхойлолт /Гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, холбогдох байгууллагаас гаргасан төрөл садангийн харьцааны тодорхойлолт буюу төрөл садангийн харьцааны нотариат зэрэг.

   /Гурав/ Итгэмжлэгдсэн хүний гаргасан асран тэжээхийг хүлээн зөвшөөрөх бичиг баримт болон иргэний үнэмлэхийн хуулбар.

   /Дөрөв/ Асран тэжээгдэх хүүхдийн эцэг эх хоёулаа буюу аль нэг нь БНХАУ-ын иргэн болох тохиолдолд хүүхдийг төрөх үед БНХАУ-ын иргэншилтэй байгаа эцэг/эхийн хилийн чандад оршин сууж байсан үнэмлэхийн хуулбар шаардагдана.

   Анхааруулга:

   Энэ төрлийн виз авсан хүн БНХАУ-ын хилээр орсноос хойш 30 хоногийн дотор тухайн оршин суух гэж буй газрыг хамарсан шяний /сум/ зэрэглэлээс дээш орон нутгийн ардын засгийн газрын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын Хилээр нэвтрүүлэхийг удирдах байгууллагаас оршин суух үнэмлэх авах хэрэгтэй.

   Q2.Visa

   /Нэг/ БНХАУ-д амьдарч буй БНХАУ-ын иргэн буюу БНХАУ-д байнга оршин суух эрх бүхий гадаадын иргэний урилга. Урилга нь дор дурдсан мэдээллүүдийг багтаасан байх хэрэгтэй, Үүнд:

   1.Уригдаж буй хувь хүний тухай мэдээлэл: Овог нэр , хүйс , төрсөн он сар өдөр зэрэг.

   2. Уригдаж буй хүний айлчлалын тухай мэдээлэл: БНХАУ-д аялах зорилго, зорчих огноо, айлчлах гэж буй газар, урьж буй хүнтэй ямар холбоотой болох, зардлын эх үүсвэр зэрэг.

   3. Урьж буй хүний тухай мэдээлэл: Овог нэр, холбоо барих утасны дугаар, хаяг, урьж буй хүний гарын үсэг зэрэг.

/Хоёр/ Урьж буй хүний БНХАУ-ын иргэний үнэмлэхийн хуулбар буюу гадаад улсын иргэний гадаад пасспорт жич байнга оршин суух үнэмлэхийн хуулбар.

   R.Visa.

   БНХАУ-ын Засгийн газрын холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан гадаад улсын өндөр түвшний мэдлэгтэй боловсон хүчин буюу нэн шаардагддаг тусгай мэргэжилтнийг ажиллуулах нөхцөлд нийцсэн бөгөөд тогтоолын дагуу холбогдох гэрчилгээний бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

   S1.Visa

   Дор дурдсан материалыг хангах болно. Үүнд:

   /Нэг/ БНХАУ-д оршин сууж буй гадаад иргэний урилга. Урилга нь дор дурдсан мэдээллүүдийг багтаасан байх хэрэгтэй, Үүнд:

   1.Уригдаж буй хувь хүний тухай мэдээлэл: Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр зэрэг.

   2. Уригдаж буй хүний айлчлалын тухай мэдээлэл: БНХАУ-д аялах зорилго, зорчих огноо, оршин суух гэж буй газар, оршин суух хугацаа, урьж буй хүнтэй ямар холбоотой болох, зардлын эх үүсвэр зэрэг.

   3. Урьж буй хүний тухай мэдээлэл: Овог нэр, холбоо барих утасны дугаар, хаяг, урьж буй хүний гарын үсэг зэрэг.

   /Хоёр/ Урьж буй хүний пасспорт болон оршин суух үнэмлэхийн хуулбар.

   /Гурав/ Виз мэдүүлэгч болон урьж буй хүний хоорондох төрөл садны харьцааны тодорхойлолт /Нөхөр/эхнэр, эцэг эх, 18 нас хүрээгүй үр хүүхэд, нөхөр/эхнэрийн эцэг эх/, /Гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, холбогдох байгууллагаас гаргасан төрөл садангийн харьцааны тодорхойлолт буюу төрөл садангийн харьцааны нотариат зэрэг/-ийн эх хувь болон хуулбар.

   Анхааруулга:

   Энэ төрлийн виз авсан хүн БНХАУ-ын хилээр орсноос хойш 30 хоногийн дотор тухайн оршин суух гэж буй газрыг хамарсан шяний /сум/ зэрэглэлээс дээш орон нутгийн ардын засгийн газрын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын Хилээр нэвтрүүлэхийг удирдах байгууллагаас оршин суух үнэмлэх авах хэрэгтэй.

   S2.Visa

   Түр хугацаагаар төрөл саднаа эргэх зорилгоор виз мэдүүлэгч дор дурдсан материалыг хангах болно. Үүнд:

   /Нэг/ Урьж буй хүний /Ажиллах, суралцах зэрэг шалтгаанаар БНХАУ-д түр хугацаагаар оршин сууж буй гадаад улсын иргэн/ гадаад пасспорт болон оршин суух үнэмлэхийн хуулбар.

   /Хоёр/ Урьж буй хүний гаргасан урилга. Урилга нь дор дурдсан мэдээллүүдийг багтаасан байх хэрэгтэй, Үүнд:

   1.Уригдаж буй хувь хүний тухай мэдээлэл: Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр зэрэг.

   2. Уригдаж буй хүний айлчлалын тухай мэдээлэл: БНХАУ-д аялах зорилго, ирж буцах огноо, айлчлах гэж буй газар, урьж буй хүнтэй ямар холбоотой болох, зардлын эх үүсвэр зэрэг.

  3. Урьж буй хүний тухай мэдээлэл: Овог нэр, холбоо барих утасны дугаар, хаяг, урьж буй хүний гарын үсэг зэрэг.

   /Гурав/ Виз мэдүүлэгч болон урьж буй хүний хоорондох гэр бүлийн гишүүний харьцааны тодорхойлолт /Хөхөр/эхнэр, эцэг эх, үр хүүхэд, үр хүүхдийн нөхөр/эхнэр, ах эгч дүү, аавын талын өвөө эмээ, ээжийн талын өвөө эмээ, ач хүү охин, зээ хүү охин болон нөхөр/эхнэрийн эцэг эх/, /Гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, холбогдох байгууллагаас гаргасан төрөл садангийн харьцааны тодорхойлолт буюу төрөл садангийн харьцааны нотариат зэрэг/-ийн хуулбар.

   Хувийн хэргээр БНХАУ-д түр оршин суух шаардлагатай виз мэдүүлэгч нь Консулын албан тушаалтны шаардлагын дагуу хувь хүний зорчих зорилго бүхий бичиг баримтыг бүрдүүлнэ.

   X1.Visa

   /Нэг/ БНХАУ-д байгаа сурагч элсүүлэх холбогдох байгууллагаас гаргасан элсэлтийн урилгын эх хувь болон хуулбар.

   /Хоёр/ Гадаад улсын оюутан БНХАУ-д зорчих виз мэдүүлэх анкет /JW201 эсвэл JW202 хүснэгт/-ын эх хувь болон хуулбар.

   Анхааруулга:

   Энэ төрлийн виз авсан хүн БНХАУ-ын хилээр орсноос хойш 30 хоногийн дотор тухайн оршин суух гэж буй газрыг хамарсан шяний /сум/ зэрэглэлээс дээш орон нутгийн ардын засгийн газрын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын Хилээр нэвтрүүлэхийг удирдах байгууллагаас оршин суух үнэмлэх авах хэрэгтэй.

   X2.Visa

   БНХАУ-д байгаа сурагч элсүүлэх холбогдох байгууллагаас гаргасан элсэлтийн урилгын эх хувь болон хуулбар.

   Z.Visa

   Дор дурдсан бичиг баримтаас аль нэгийг нь бүрдүүлэх:

   /Нэг/ Хүний Нөөц болон Нийгмийн Даатгалын байгууллагаас олгосон "Гадаад улсын иргэний ажил эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх", хэрвээ ажиллах хугацаа нь 90 хоногоос доош байх тохиолдолд, "Гадаад улсын иргэн БНХАУ-д түр хугацаагаар ажил эрхлэхийг зөвшөөрсөн тодорхойлолт"-ийг бүрдүүлнэ, мөн түүнчлэн виз мэдүүлэгч нь "Гадаад улсын иргэн БНХАУ-д түр хугацаагаар ажил эрхлэхийг зөвшөөрсөн тодорхойлолт"-д дурдсан эхлэх өдрөөс өмнө визийн мэдүүлэг өгсөн байх, ажиллах хугацаа нь "Гадаад улсын иргэн БНХАУ-д түр хугацаагаар ажил эрхлэхийг зөвшөөрсөн тодорхойлолт"-д заасан хугацаанаас хэтэрч болохгүй.

   /Хоёр/ Гадаад мэргэжилтний газраас олгосон "Гадаадын мэргэжилтэн БНХАУ-д зорчиж ажил эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх" буюу "Гадаадын иргэн ажил эрхлэх зөвшөөрлийн мэдэгдэл".

   БНХАУ-ын Худалдаа, Аж Үйлдвэрийн Удирдлагын байгууллагаас олгосон "Гадаадын улс орны аж ахуйн нэгжийн байнгын төлөөлөгчийн байгууллагын бүртгэлийн гэрчилгээ".

   /Дөрөв/ Соёлын захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон бизнесийн чанартай урлагийн үзүүлбэрийн зөвшөөрлийн бичиг /Зөвхөн БНХАУ-д бизнесийн чанартай урлагийн үзүүлбэрийн зорилгоор зорчиж буй виз мэдүүлэгчид хамаарна/ болон "Гадаад улсын иргэн БНХАУ-д түр хугацаагаар ажил эрхлэхийг зөвшөөрсөн тодорхойлолт", виз мэдүүлэгч нь "Гадаад улсын иргэн БНХАУ-д түр хугацаагаар ажил эрхлэхийг зөвшөөрсөн тодорхойлолт"-д дурдсан эхлэх өдрөөс өмнө визийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд ажиллах хугацаа нь "Гадаад улсын иргэн БНХАУ-д түр хугацаагаар ажил эрхлэхийг зөвшөөрсөн тодорхойлолт"-д заасан хугацаанаас хэтэрч болохгүй.

   /Тав/ БНХАУ-ын Далайн Газрын Тосны Ерөнхий Компаниас олгосон "Гадаадын иргэн БНХАУ-д далайн газрын тос олборлолтын үйл ажиллагаа эрхлэх тухай урилга" шаардагдана.

   Анхааруулга:

   Энэ төрлийн виз авсан хүн БНХАУ-ын хилээр орсноос хойш 30 хоногийн дотор тухайн оршин суух гэж буй газрыг хамарсан шяний /сум/ зэрэглэлээс дээш орон нутгийн ардын засгийн газрын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын Хилээр нэвтрүүлэхийг удирдах байгууллагаас оршин суух үнэмлэх авах хэрэгтэй, виз дээр нь "Хилээр орсны дараа 30 хоног түр саатаж болно" гэж тэмдэглэснийг хамаарахгүй байна.

   /Нэг/ Урилга нь факс, хуулбар буюу хэвлэсэн хэлбэрээр байж болно, Консулын газрын албан тушаалтан нь виз мэдүүлэгчдээс урилгын эх хувийг хангуулж болно.

   /Хоёр/ Шаардлагатай тохиолдолд, Консулын газрын албан тушаалтан тухайн нөхцөл байдлыг үндэслэн виз мэдүүлэгчээс зарим тодорхойлолт буюу бичиг баримтын нэмэлт бүрдүүлэлт шаардах, виз мэдүүлэгчээс ярилцлага авч болно.

   /Гурав/ Консулын газрын албан тушаалтан виз мэдүүлэгчийн бодит байдлыг үндэслэн виз олгох эсэх болон визний хүчинтэй хугацаа, саатах хугацаа, хилээр орж гарах удааны тоог тогтооно.

Suggest To A Friend:   
Print