Эхлэл   Танилцуулга   Хятад, Монголын харилцаа   Консулын үйлчилгээ   Худалдаа, эдийн засгийн харилцаа   Шинжлэх ухаан, соёл, боловсрол   Монгол Улсын тухай 
 Эхлэл > Шинжлэх ухаан, соёл, боловсрол
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА.
2014-05-07
 

     Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшингийн сургалтад 100, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 165 иргэнийг ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулна.

 

Суралцах мэргэжлийн чиглэлийг дараах хавсралтаас үзнэ үү. Үүнд:

· Өвөр Монголын Их сургууль (60 KB) /бакалавр/,

· Өвөр Монголын Үндэстэний их сургууль (72 KB) /бакалавр/,

· Өвөр Монголын Багшийн их сургууль (48.5 KB) /бакалавр/,

· Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургууль (46.5 KB) /бакалавр/,

· Өвөр Монголын Анагаах ухааны их сургууль (38 KB) /бакалавр/,

· Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль (47 KB) /бакалавр/,

·Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (58 KB) /бакалавр/,

· Магистр, докторантантурт суралцах чиглэл (101.5 KB) .

 

Бакалаврын сургалтад:

 

    Нэг. Тавигдах шаардлага

 

    Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан 25 хүртэлх насны иргэд бүртгүүлнэ.

 

    Хоёр. Бүртгэл

 

    Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Тухайн сургууль нь оюутан тус бүрийн 10000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 1 давхрын 102 тоотод ирүүлнэ.

 

    БНХАУ-д суралцаж буй бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10-17 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 1 давхрын 102 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 

    Бүртгэлд иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь болон шалгалтын хураамж  болох 10000 төгрөгийг авч ирнэ.

 

    Гурав. Сонгон шалгаруулалт

 

    Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.

 

    Бакалаврын оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2014 оны 5 дугаар сарын 24–ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалгалтад тэнцсэн хүмүүс ярилцлагад орно.

 

    Математикийн шалгалтын оноо болон ярилцлагад орохоор шалгарсан нийт хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2014 оны 5 дугаар сарын 25–ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана.

 

    Ярилцлагыг 2014 оны 5 дугаар сарын 27-ний өдөр Хүмүүүнлэгийн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 3 давхрын 302 тоот өрөөнд зохион байгуулна.

 

    Дотоодын их, дээд сургууль, коллежийн оюутнууд ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн дүнгийн тодорхойлолт, БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт, мөн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт өгсөн бол гэрчилгээ зэрэг бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ.

 

    Ярилцлагын дүнг харгалзан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.

 

    БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй.

 

    Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана.

 

    Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

 

 

 

 

 

Магистр,  докторын сургалтад:

 

    Нэг. Тавигдах шаардлага

 

    Магистрантурт бакалаврын зэрэгтэй, 2.8-аас доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны, докторантурт магистрын зэрэгтэй, 2.8-аас доошгүй голч дүнтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд бүртгүүлнэ.

    Өргөдөл гаргагч нь Хятад улсад суралцдаггүй байх (Хятадад сургууль төгсөөд нэг болон түүнээс дээш жил болсон) шаардлагатай.

 

    Магистр, докторын хятад хэлний бэлтгэл 1-2 жил, мэргэжлээр суралцах хугацаа магистр 3, доктор 3-4 жил байна.

 

    Хоёр. Бүртгэл / Өргөдөл гаргах

 

    Бүртгэлийг 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр хийнэ. Бүртгүүлэх холбоосууд: http://laihua.csc.edu.cn; http://www.csc.edu.cn/laihua; http://www.cmpuschina.org ;

 

Сургуулийн албан байгууллагын кодууд:

Өвөр Монголын Их Сургууль :10126

Өвөр Монголын Багшийн Их Сургууль: 10135

Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль:10129

Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль:10128

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль: 10136

 

    Өргөдөл гаргагч өөрийн мэдээллийн үнэн бодит байдлыг хангаж, цахим хэлбэрээр бүртгүүлэхийн зэрэгцээ цахим бүртгэл хийсэн мэдээллийг хэвлэн авч дараах баримт бичгийн хамт (тус бүр 2 хувь) шуудангаар тухайн сургуульд 2014 оны 5 дугаар сарын 30-ны дотор хүргүүлнэ.

 

    1."Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр сурах өргөдлийн маягт". Өргөдөл гаргагч нь гадаадад сурах суурь хөрөнгийн хорооны хятадад суралцах гэсэн вэб хэсэгт цахим хэлбэрээр бүртгүүлэн онлайнаар илгээх бөгөөд бүртгүүлсэн өргөдлийн анкетаа хэвлэн гаргана.

 

    2.Хамгийн сүүлд гардан авсан боловсролын үнэмлэхний нотариатоор батлуулсан хувь. Хэрэв тухайн оюутан сурч байгаа тохиолдолд сургуулиас сурч байгаа тодорхойлолтыг гаргуулан авах. Хятад англи хэлээс бусад төрлийн хэл дээр бичигдсэн бол англи эсвэл хятад хэл дээр орчуулж нотариатоор батлуулна.

 

    3.Сурлагын дүн. Хятад англи хэлээс бусад төрлийн хэл дээр бичигдсэн бол англи эсвэл хятад хэл дээр орчуулж нотариатоор батлуулна.

 

    4.Сурлагын төлөвлөгөө (800 үгнээс дээш). Хятад эсвэл англи хэл дээр.

 

    5.2 тодорхойлолт (профессор болон дэд профессорын тухайн оюутныг санал болгон танилцуулж бичсэн захидал. Хятад эсвэл англи хэл дээр)

 

    6.18 нас хүрээгүй бол хятад улсад асран хамгаалах хуулийн этгээдийн холбогдох бичиг баримт.

 

    7.Өргөдөл гаргагч нь хөгжмийн мэргэжил болон уран зургийн мэргэжлээр (2 ширхэг хар зураг, 2 ширхэг өнгөт зураг, 2 ширхэг бусад бүтээл) суралцах бол хувийн бүтээлээ СD хэлбэрээр хураалгана.

 

    8.Эрүүл мэндийн бичгийн хуулбар (эх хувийг өөртөө хадгалах ба эрүүл мэндийн бичгийн загварыг энд http://www.csc.edu.cn/laihua/upload/file/2012-02-21/201202215236.pdf дарж авна уу. Эрүүл мэндийн бичгийг заавал англи хэл дээр бөглөх ба үзлэгүүдийг бүрэн хийсэн байх шаардлагатай, ямар нэгэн үзлэг дутах, зураг наагаагүй, зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн гарын үсэг, тамга дарагдаагүй бол тухайн эрүүл мэндийн бичгийг хүчингүйд тооцно. Тус эрүүл мэндийн бичиг нь 6 сарын хүчинтэй.

 

    9.Гадаад паспортын хуулбар

 

    10.HSK шалгалтыг өгч байсан оюутнууд HSK-ны дүнгийн хуулбарыг хавсаргана.

 

    ӨМӨЗО-ны Их дээд сургуулиудын хаяг:

 

    1.Өвөр Монголын Их Сургууль

Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжүүлэх дээд сургууль

Вэб сайт: http://iec. Imu.edu.cn/

Шуудангийн хаяг:

Хятад улс Хөх хот сайхан дүүрэг их сургуулийн баруун гудамж №235,

Шуудангийн код: 010021

Харилцах хүн:Бао Жин Лян, Баяр

Албаны утас: 0086-471-4992084  0086-471-4994359 

Гар утас: 0086-15804710501   0086-13734848799

Факс: 0086-471-4992596

Е-мэйл: iec@imu.edu.cn; 1207347032@qq.com

 

    2.Өвөр Монголын Багшийн Их Сургууль

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн олон улсын харилцааны сургуулийн вэб сайт: http://gjjl.imnu.edu.cn/

Шуудангийн хаяг: БНХАУ, ӨМӨЗО,ХөхХот Сайхан дүүрэг Zhaowuda зам 81 тоот

Шуудангийн код: 010022

Харилцах хүн: Zhaochunlei

Албаны утас: 0086-471-4392007

Гар утас: 0086-18704718188

Факс: 0086-471-4392026

Е-майл: zhaochunlei168@126.com 

 

    3. Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

вэб сайт: http://www1.imau.edu.cn/gjjyxy/

Шуудангийн хаяг: БНХАУ, Хөх хот "Сайхан " Зуун-Уд өргөн чөлөө 306

ӨМХААИС-ийн олон улсын сурган хүмүүжүүлэх дээд сургууль

Шуудангийн код: 010018.

Харилцах хүн:Жао Мэнли

Албаны утас: 0086-471-4300970

Гар утас: 0086-15248060203

Факс: 0086-471-4300970

Е-мэйл: nmgmlzh@126.com   

 

    4.Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль

вэб сайт: http://dice.imut.edu.cn/

Шуудангийн хаяг: Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орон, Хөх хот Шин Чэнг дүүргийн Ай Мин гудамж 49 тоот, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Олон Улсын Боловсролын дээд сургууль

Шуудангийн код: 010051

Харилцах хүн:Алтан

Албаны утас: 0086-471-6576339

Гар утас: 0086-13500618611

Факс: 0086-471-6510939

Е-мэйл: alatan@imut.edu.cn    

 

    5.Өвөр Монголын Үндэстний Их Сургууль

вэб сайт : www2.imun.edu.cn/iec/

Шуудангийн хаяг: БНХАУлсын Өвөр монголын Тунляо хотын Хорчин дүүргийн Хуулийн гол гудамжний 536 тоот

ӨМҮИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль(гадаад явдлын алба)

Шуудангийн код: 028000

Харилцах хүн:Фан Шиу Чуань

Албаны утас: 0086-475-8313377

Гар утас: 0086-13947356686

Факс: 0086-475-8313377

Е-мэйл: nmgxiuquan@126.com

 

    Сонгон шалгаруулалтын дүнг БНХАУ-ын холбогдох сургуулиудын сонгон шалгаруулалтын комисс гаргах бөгөөд дүнг нэр дэвшигчдэд мэдээлнэ.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ

 

 

Suggest To A Friend
  Print