Эхлэл   Танилцуулга   Хятад, Монголын харилцаа   Консулын үйлчилгээ   Худалдаа, эдийн засгийн харилцаа   Шинжлэх ухаан, соёл, боловсрол   Монгол Улсын тухай 
 Эхлэл > Шинжлэх ухаан, соёл, боловсрол
ХЯТАДЫН ЗАЛУУ ТӨГӨЛДӨР ХУУРЧ ЗҮ ВАНГ МОНГОЛ УЛСАД БОЛСОН ОЛОН УЛСЫН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙРЫГ ЭЗЛЭВ
2014-03-05
 

    "Ф. Шопен ба 21 дүгээр зууны Монгол" олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан Монгол улсын Хөгжим бүжгийн коллежийн санаачилга Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Польшийн Элчин сайлын яам, Соёл урлагийн их сургууль, Урлагийн зөвлөл, Дуурь бүжгийн эрдэмийн театрын дэмжлэгтэйгээр 2014 оны 2 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай боллоо.

Энэхүү уралдаанд БНХАУ, БНСУ, Монгол Улсын 30 гаруй төгөлдөр хуурчид оролцсон бөгөөд 17 хүртэлэх нас болон 17-гоос дээш насны хоёр ангилал хуваагдав. 17 хүртэлэх насны ангилалд Э. Номин тэргүүн байрыг эзэлж Ү. Уртнасан, Э. Ундрал, Г. Болормаа нар удаалжээ. 17-гоос дээш насны ангилалд тэргүүн байрыг Хятадын залуу төгөлдөр хуурч Зү Ванг эзэлж Б. Номингуа удаалж, С. Номин, Б. Оюунгэрэл нар тугай шагнал хүртэв.

2 дугаар сарын 28-ны оройдоо Монгол Улсын Дуурь бүжгийн эрдэмийн театарт хүндэтгэлийн гала тоглолт болж шагнал хүртсэн төгөлдөр хуурчид Ф. Шопены шилмэл бүтээлүүдийг үзэгчдэд толилуулав. Тоглолт дууссаны дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун Зү Ванг хүлээн авч баяр хүргэв.

Suggest To A Friend
  Print