Эхлэл   Танилцуулга   Хятад, Монголын харилцаа   Консулын үйлчилгээ   Худалдаа, эдийн засгийн харилцаа   Шинжлэх ухаан, соёл, боловсрол   Монгол Улсын тухай 
 Эхлэл > Шинжлэх ухаан, соёл, боловсрол
БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хуй нь Ши Жинпин даргын Сочи өвлийн олимпийн наадмын нээлтын үйл ажиллагаанд оролцох тухайг танилцуулав
2014-01-28
 
     Түүний хэлсэндээ Хятадын улсын дарга Ши Жинпин 2-р сарын 6-аас 8-нд Сочи өвлийн олимпийн наадмын нээлтынүйл ажиллагаанд оролцоно. Энэ нь Хятад, Орос хоёр улсын иж бүрэн стератегийн түншлэлийн харилцааны өндөр түвшин болон өвөрмөц шинжийг харуулж, хоёр улсын тэргүүний хоорондын сайхан ажлын харилцаа болон дотно найрсаг харилцааг тодорхой тусгаж, Хятад, Орос хоёр тал нөгөө талын анхаарах чухал том асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхэд санаагаа сайтар ойлголцохыг харуулсан байна гэж илэрхийлсэн.

     Ши Жинпин даргын Сочи өвлийн олимпийн наадамд оролцох явдал бол Хятад улсын хамгийн дээд өндөр дарга гадаадад болох том спортын арга хэмжээд анх удаа оролцох бөгөөд их чухам бэлгэ тэмдэгийн утгатай байна. Энэ бол Хятадын тал олон улсын төвшинд чухал арга хэмжээ авч, Хятадын тал Олимпийн спортын үйлсийг өндрөөр чухалчлан үзэх, дэмжихийг бүрэн харуулж, Хятад одоогийн дэлхийнд нээлтэй хандлага, дэлхийн нийгэмтэй идэвхтэй харилцах итгэлийг үзүүлсэн байна гэж Ли Хуй хэлсэн. Ши Жинпин даргын Сочи өвлийн олимпийн наадамд оролцох явдал нь Хятад, оросын бүх талын стератегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ хөдөлгөгч хүч оруулах нь эргэлзээгүй байна. "Оросын сайн түнш, сайн найз, сайн нөхөрийн хувьд Хятад мөн энэ удаагийн өвлийн өвлийн олимпийн наадамыг зохион байгуулагч Орос болон Сочи өвлийн олимпийн наадамд оролцох бусад улсын тамирчид онц сайн дүн авахыг бид чин сэтгэлээс хүсч байна. Мөн Оросын Сочи өвлийн олимпийн наадам бүрэн амжилттай болно гэдэгт бид итгэл дүүрэн байна" гэж Ли Хуй илэрхийлсэн байна.

Suggest To A Friend
  Print