Эхлэл   Танилцуулга   Хятад, Монголын харилцаа   Консулын үйлчилгээ   Худалдаа, эдийн засгийн харилцаа   Шинжлэх ухаан, соёл, боловсрол   Монгол Улсын тухай 
 Эхлэл > Шинжлэх ухаан, соёл, боловсрол
МОНГОЛЫН БНХАУ-ЫН "ШАНЬДУН" ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР БАЙГУУЛАГДАВ
2014-01-17
 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол улсын их сургуулийн Кунзийн институтын дэмжлэгээр Хятадын "Шаньдун" их сургуулийн хэсэг Монголын төгсөгчдийн өөрсдийн санаачлагаар зохион байгуулсан БНХАУ-ын "Шаньдун" их сургуулийн төгсөгчдийн холбоо 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо албан ёсоор байгуулагдав. Анхдугаар уулзалтад оролцогсод "Холбооны дүрэм" хэлэлцэн баталж холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон нарийн бичгийн дарга нарыг сонгов.Б.Баасансүрэн холбооны анхны ерөнхийлөгчөөр сонгогдов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чан Ваньлун, МУИС-ын Кунзийн институтын захирал Жу Жуньли нар холбооны анхдугаар уулзалтад оролцож тус холбоо байгуулагдсанд халуун баяр хүргэв.

Тэр өдрийн оройдоо холбоо байгуулагдсан ёслолд оролцогсод болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэсэг хүмүүстэй хамтран баярын уулзалт зохиож БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндун оролцож үг хэлэв. Баярын уулзалт нь халуун дотно уур амьсгалд явагдаж хэсэг хүмүүс гайхам сайхан тоглолтыг хийлээ.

1994 оноос хойш Хятадын "Шаньдун" их сургууль хэдэн зуун Монгол Улсын оюунтнуудыг бэлтгэсэн. Одоо эдгээр төгсөгчид Монгол Улсын олон салбарт ажиллаж Монгол Улсын эдийн засаг, соёлын бүтээн байгуулалт болон Хятад, Монгол хоёр орны найрсаг солилцоонд идэвхитэй үүрэг гүйцэтгэж байна.

Suggest To A Friend
  Print