Эхлэл   Танилцуулга   Хятад, Монголын харилцаа   Консулын үйлчилгээ   Худалдаа, эдийн засгийн харилцаа   Шинжлэх ухаан, соёл, боловсрол   Монгол Улсын тухай 
 Эхлэл > Шинжлэх ухаан, соёл, боловсрол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС 2014 ОНЫГ "МОНГОЛ, ХЯТАДЫН СОЁЛ, УРЛАГ, ХҮМҮҮНЛЭГИЙН СОЛИЛЦООНЫ ЖИЛ " БОЛГОН ТОГТООВ
2014-01-10
 

      Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх зорилгоор саяхан Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, 2014 оныг "Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил" болгон "солилцооны жилийн" ажлыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Д. Тэрбишдагва томилогдсон гэж тогтоов.

      Монгол, Хятад хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө Монгол, Хятад хоёр тал 2014 онд соёлын солилцооны арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнээс "соёлын өдрүүд" зохион байгуулах, өсвөр залуу үеийнхний нөхөрсөг тэмцээн зохион байгуулах, хёор орны дипломатч нараас хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааг эргэцүүлэн бодох агуулгатай телевизийн нэвтрүүлэг гаргах зэрэг арга хэмжээнүүд голчлон багтаж байна. Монгол Улс бас Хятадын Бээжин хот, Ляонин муж зэрэг газарт хөрөнгө оруулалтын форум болон хоёр улсын эрдэмтдийн ярилцан судлах хурал зохион байгуулахаар төлөвлөж байна.

Suggest To A Friend
  Print