Эхлэл   Танилцуулга   Хятад, Монголын харилцаа   Консулын үйлчилгээ   Худалдаа, эдийн засгийн харилцаа   Шинжлэх ухаан, соёл, боловсрол   Монгол Улсын тухай 
 Эхлэл > Худалдаа, эдийн засгийн харилцаа
Хятадын аж ахуйн нэгжийн тоо 60 саяыг давлаа
2014-01-24
 

     Хятадын Аж үйлдвэр худалдааны үндэсний газрын тайланд харуулснаар, 2013 оны эцсийн байдлаар, Хятадын зах зээл дэх аж ахуйн нэгжийн тоо 60 сая 624 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3 хувиар нэмэгдмсэн байна. Энэ нь сүүлийн таван жил доторх хамгийн дээд амжилт юм. Бүртгүүлсэн дүрмийн сан нь 18.2 хувиар нэмэгдсэн. Шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж 2 сая 503 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.6 хувиар нэмэгджээ.

      Тайланд дурдсанаар хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарт аж ахуйн нэгжийн эзлэх хувь үргэлжлэн өсч байна. 2013 оны эцсийн байдлаар, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо 444 мянгад хүрчээ. Харин аж үйлдвэрийн салбар дахь аж ахуйн нэгжийн тоо 3 сая 820 мянгад хүрсэн бол үйлчилгээний салбарт 11 сая 15 мянган аж ахуйн нэгж байна.

 

 

 

Suggest To A Friend
  Print