Эхлэл   Танилцуулга   Хятад, Монголын харилцаа   Консулын үйлчилгээ   Худалдаа, эдийн засгийн харилцаа   Шинжлэх ухаан, соёл, боловсрол   Монгол Улсын тухай 
 Эхлэл > Худалдаа, эдийн засгийн харилцаа
2013 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны гадаад худалдааны нийт бараа эргэлт 12 тэрбум ам.долларт хүрлээ
2014-01-24
 

     2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Ороны гадаад худалдааны нийт бараа эргэлт 12 тэрбум ам.долларт хүрлээ гэж 2014 онд 1 сарын 17 өдөрт хуралдсан ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдий Их Хурлын 12 дахь сонгуулийн 2-р хурлаас мэдээлсэн байна. ӨМӨЗО-ны гадаад худалдааны нийт бараа эргэлт нь өмнөх оныхоос 6.5 хувиар нэмэгджээ. Нээлттэй эдийн засгийн хөгжлийн төвшинг дээшлүүлэхийн төлөө ӨМӨЗО хилийн чөлөөт худалдааны бүс, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах замыг хайж байна.

2013 онд ӨМӨЗО улсын умардад нээлттэй чухал тэргүүлэх түшиц болон хөдөлгөгч хүчтэй эдийн засгийн бүсийг хурдцтай байгуулж гадаад худалдаа болон хилийн боомтын хөгжлийг дэмжүүлэх бодлогыг зохион байгуулсан. 2013 онд ӨМӨЗО-д ашигласан гадаад хөрөнгийн хэмжээний өсөлтийг сэргээж гадаад хөрөнгийн хэмжээ 4.4 тэрбум ам долларт хүрч өмнөх оныхоос 12 хувиар нэмэгджээ.

ӨМӨЗО Хятадын хойд бүс нутагт оршиж Монгол улс, ОХУ-тай хил залган 4200 гаруй километр хилийн шугамтай юм. Ийм учраас ӨМӨЗО Хятадын умард зүг рүү нээлттэй стратегийн хөгжилд онцгой чухал суурь байрлалтай юм. Хятад Оросын хуурай замын хамгийн том боомт Манжуур , Хятад Монголын хуурай замын хамгийн том боомт Эрээн бүгд ӨМӨЗО-д байна.

 

Suggest To A Friend
  Print