Ши Жиньпин 3 дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд үндсэн илтгэл тавив

2023-10-18 17:00

2023 оны 10-р сарын 18-ны өглөө Ши Жиньпин дарга Ардын Их Хурлын ордонд  "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, "Нээлттэй, хүртээмжтэй, уялдаа холбоотой, хамтын ажиллагааг хөгжүүлье" уриан дор үндсэн илтгэл тавив. Ши Жиньпин "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд дэмжих Хятад улсын найман талт арга хэмжээг дурьдаад "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бүх талуудтай гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг баялаг хөгжлийн шинэ шатанд ахиулж, дэлхийн улс орнуудын орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд цуцалтгүй хүчин зүтгэхээ онцлон тэмдэглэв. 

Алтан намрын цэлмэг тэнгэр, цэнгэг агаар, сэвэлзүүр салхи, зөөлөн нарны дор  Тяньаньмэний талбайд “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулагч улс орнуудын төрийн далбаа салхинд намирах нь өнгө алаглан сайхан харагдана.

Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй гадаадын төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын тэргүүн зэрэг олон улсын эрхэм зочид төлөөлөгчид ар араасаа хүрэлцэн ирлээ. Ардын Их Хурлын танхимын зүүн хаалганы том дэлгэцээр “Бүс ба Зам” төслийн өнгөрсөн арван жилийн хугацаан дахь ололт амжилтууд цуварсаар.

Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож буй гадаадын удирдагч нарын хамт гэрэл зураг татуулав.

"Энх тайван-Хувь заяаны хамтын нийгэмлэг" хөгжмийн аялгуун дунд Ши Жиньпин гадаадын удирдагч нарын хамт танхимд орж ирэв. Танхим даяар халуун дотноор алга ташин  суудлаасаа өндийж хүндэтгэн угтан авлаа.

Ши Жиньпин дарга "Нээлттэй, хүртээмжтэй, харилцан уялдаатай, хамтын хөгжил бүхий Дэлхий ертөнцийг байгуулъя" сэдэвт илтгэл тавив.

Ши Жиньпин ийнхүү онцоллоо, Энэ жил “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Уг санаачилгын анхны зорилго нь эртний торгоны замд түшиглэн, харилцан уялдаа холбоог гол чиглэл шугамаа болгож, бусад улс орнуудтай бодлого төлөвлөлтийн харилцаа холбоо, байгууламжийн холболт, худалдааны саадгүй урсгал, санхүүгийн интеграцчлал, ард иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хүч нэмж, дэлхийн хөгжлийн шинэ орон зайг нээж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ платформыг бий болгох үйл хэрэг юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид анхны зорилго зорилтдоо үнэнч байж, "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааг ор байхгүйгээс нь цэцэглэн хөгжүүлж, баялаг үр дүнд хүрэхийн төлөө гар нийлэн хамтран ажиллалаа.“Бүс ба зам” хамтын ажиллагаа нь Еврази тивээс Африк, Латин Америк хүртэл үргэлжилдэг бөгөөд дэлхийн 150 гаруй улс орон, 30 гаруй олон улсын байгууллага “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, гурав дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж, 20 гаруй мэргэжлийн салбарын олон талт хамтын ажиллагааны платформыг бүтээн  байгууллаа. Олон тооны нэр хүнд бүхий төслүүд болон ард иргэдийн амьжиргаанд тустай “жижиг боловч сайхан” олон төслүүд хэрэгжих эх үүсвэр болсон. Өргөн хүрээний зөвшилцөл, хамтын хувь нэмэр, хамтын үр өгөөж, нээлттэй, ногоон, цэвэр ариун, иргэдийн амьжиргааг тогтвортой үргэлжлүүлэх өндөр стандарт нь "Бүс ба Зам" санаачилгыг өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтад чиглүүлэх чухал зарчим юм.Сүүлийн 10 жилийн хугацаанд бид эдийн засгийн коридор байгуулах бодлогын хүрээнд том хэмжээний суваг болон мэдээллийн урсгалын хурдны замыг уг суурь хундамаа болгон, төмөр зам, хурдны зам, нисэх онгоцны буудал, боомт, дамжуулах хоолойн сүлжээ байгуулах замаар эх газар, далай тэнгис, сансар огторгуйн сүлжээгээр дэлхий дахинд цахим харилцаа холбоогоор, улс орон бүрийн бараа материал, хөрөнгө, технологи, боловсон хүчний эргэлтийг үр дүнтэй дэмжиж, олон мянган жилийн турш үргэлжилсэн эртний торгоны замын шинэ эрин зууны шинэ амьдралын хүчийг бий болгожээ. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь өргөн хүрээнд зөвшилцөж, хамтын хувь нэмэр, хамтын ашиг хүртэх зарчмыг баримталж олон өөр соёл иргэншил, соёл уламжлал, нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шатуудын ялгааг хамарсан ,улс орнуудын солилцооны шинэ замыг нээж, Олон улсын хамтын ажиллагааны шинэ тогтолцоог бүрдүүлж, хүн төрөлхтний хамтын хөгжлийн хамгийн том нийтлэг зүйлийг нэгтгэнэ.

Ши Жиньпин дахин онцоллоо, Өнгөрсөн 10 жилийн хугацаан дахь ололт амжилт хийгээд үнэ цэнтэй туршлагыг нэгтгэн дүгнэх нь зүйтэй. Бид бүхэн хүн төрөлхтөн харилцан хамааралтай, хувь заяаны хамтын нийгэмлэг гэдгийг гүнээ ойлгож ухаарлаа. Дэлхий сайн сайхан байвал Хятад сайн сайхан байна, Хятад сайн сайхан байвал дэлхий улам сайн сайхан байна. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтаар Хятад улсын гадаад ертөнц дахь хаалга улам бүр өргөн нээгдэж, Хятадын зах зээл дэлхийн зах зээлтэй илүү нягт холбоотой болсон. Бид бүхэн хамтын ажиллагаа хамтын ялалт байгуулж гэмээ нь аливаа үйл хэрэг бүтэж, сайн үйлсийг бүтээж, агуу зүйлсийг хийж чадна гэдгийг гүнээ ойлголоо. Бүх улс орнууд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа зохицуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа цагт аливаа асуудал бартаа саад дардан сайхан болж, "далайд гарцгүй улс" "эх газрыг холбох улс" болсноор, хөгжил буурай нутаг орон хөгжил цэцэглэлтийн өндөрлөг газар болох боломжтой. Бид бүхэн Энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй байх, харилцан суралцах, харилцан ашигтай байх торгоны замын амин сүнс нь "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хүчин чадлын хамгийн чухал эх булаг гэдгийг гүнээ ойлголоо. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь хүн бүрийн хичээл зүтгэл, харилцан туслалцаж гэмээ нь илүү хол замыг туулах боломжтой, Өөрөө сайн сайхан амьдрахаас гадна бусдад сайн сайхныг хүсдэг байх, харилцан уялдаа холбоотой, харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй, хамт хөгжиж, хамтын ялалт байгуулахыг эрмэлзэнэ. Бид үзэл суртлын сөргөлдөөн, геополитикийн тоглоом, улс төрийн бүлэглэлийн өрсөлдөөнд оролцдоггүй, нэг талын хориг арга хэмжээ, эдийн засгийн шахалт, салан тусгаарлах байдлыг эсэргүүцэнэ. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын 10 жилийн түүхэн замнал нь түүхийн зөв талд зогсож, шинэ цаг үеийн логикт нийцэж, зөв замаар явж ирснийг нотлон харууллаа. Бид эмх замбараагүй манан дунд ч тайван байж, түүх, ард түмэн, дэлхий нийтийн өмнө хариуцлага ухамсарлаж, дэлхий дахины янз бүрийн эрсдэл, сорилтод хариу үйлдэл үзүүлж, хойч үедээ гэрэлт ирээдүй, энх тайван, хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, хамтын ялалтыг бий болгохын төлөө гар нийлэх хэрэгтэй.

Ши Жиньпин ийнхүү онцоллоо, Хятад улс орчин үеийн хүчирхэг Хятад улсыг байгуулах агуу үйлсийг бүх талаар ахиулж байна. Бидний зорилго зөвхөн Хятадын шинэчлэл биш, харин бусад улс орон, тэр дундаа хөгжиж буй орнуудтай хамтран өөрчлөлт шинэчлэлийг хамтдаа хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Дэлхийн шинэчлэл нь энх тайван хөгжил шинэчлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэчлэх, хамтын хөгжил цэцэглэлтийн цогц шинэчлэх байх ёстой. Хятадын тал"Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж,"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд гаргаж, дэлхийн улс орны шинэ үеийн хөгжилд цуцашгүй хүчин зүтгэл гаргахад бэлэн байна. 

Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгыг чанартай бүтээн байгуулахад дэмжих үүднээс Хятад улсын найман талт арга хэмжээг танилцууллаа : 

1. “Бүс ба зам” санаачилгын дагуу дэд бүтцээр холбосон сүлжээ байгуулах. Хятад улс Хятад-Европыг холбосон галт тэрэгний бүтээн байгуулалтыг түргэтгэж, Транс-Каспий олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалтад оролцож, Хятад-Европын олон улсын хамтын ажиллагааны форумыг зохион байгуулж, талуудтай хамтран төмөр зам, авто замын шууд тээвэр логистикийн шинэ суваг байгуулах болно. "Торгоны зам, далайн тээвэр"-ийн боомт, усан тээвэр, худалдааны цогц хөгжлийг идэвхтэй ахиулж, хуурай газар-далайн шинэ коридорыг хурдасгаж, Агаарын торгоны замын бүтээн байгуулалтыг бий болгоно.

2. Дэлхийн нээлттэй эдийн засаг байгуулахыг дэмжинэ. Хятад улс "Торгоны замын цахим худалдаа" хамтын ажиллагааны туршилтын бүсийг байгуулж, олон оронтой чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ хэлэлцээр хийнэ. Үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж хязгаарлахыг цогцоор нь арилгана. Олон улсын чанар стандартын эдийн засаг, худалдааны дүрмийг дагаж мөрдөж, хил дамнасан үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалтыг өндөр түвшинд нээлттэй болгох, дижитал бүтээгдэхүүний зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгж, дижитал эдийн засаг, оюуны өмч, засгийн газрын худалдан авалтын салбар дахь шинэчлэлийг гүнзгийрүүлэх. Хятад улс жил бүр "Дэлхийн дижитал худалдааны экспо"-г зохион байгуулна. 

3. Ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлнэ. Хятад улс олон тооны нэр хүнд бүхий төслүүд болон ард иргэдийн амьжиргаанд тустай “жижиг боловч сайхан” олон төслүүд хэрэгжүүлэх болно. Хятадын Хөгжлийн банк болон Хятадын Экспорт Импортын банк юанийн санхүүжилтийн цонх бий болгож, Торгоны замын сангаас "Бүс ба Зам" төслийн хамтын бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтыг шинээр оруулна. Хятад улс мөн амьжиргааг дэмжих 1000 жижиг төсөл хэрэгжүүлнэ, Лу баны цех гэх мэтээр дамжуулан Хятад, гадаадын мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааг ахиулж, бүх талуудтай хамт "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцож буй төсөл, ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлнэ.

4. Ногоон хөгжлийг дэмжинэ. Хятад улс ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон тээвэр болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, "Бүс ба зам" ногоон хөгжлийн олон улсын холбоонд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж, "Нэг бүс нэг зам" ногоон инновацын хурлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, Фотоволтайк цахилгаан станцыг байгуулах салбарын яриа хэлэлцээ, солилцоо, ногоон болон бага нүүрстөрөгчийн  шинжээчдийн сүлжээ. “Бүс ба Зам” ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг хэрэгжүүлж, 2030 он гэхэд түнш орнуудад 100 мянган хүний сургалт зохион байгуулна.

5. Шинжлэх ухаан, технологи инновацыг дэмжинэ. Хятад улс "Бүс ба зам" технологийн инновацын үйл ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, "Бүс ба зам" шинжлэх ухаан, технологийн солилцооны анхны хурлыг зохион байгуулж, ирэх таван жилд бүх талуудтай байгуулсан хамтарсан лабораторийн тоог 100-д хүргэнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс залуу эрдэмтдийг Хятадад богино хугацаанд ажиллахаар ирэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Хятад улс энэхүү чуулга уулзалтаар дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилгыг дэвшүүлж, дэлхийн хиймэл оюун ухааны эрүүл зөв, эмх цэгцтэй, аюулгүй хөгжлийг хамтдаа ахиулахын тулд бусад оронтой харилцан солилцоо, яриа хэлэлцээрээ эрчимжүүлэхэд бэлэн байна.

6. Хүмүүс хоорондын харилцааг дэмжинэ. Хятад улс "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй улс орнуудтай соёлын яриа хэлэлцээг гүнзгийрүүлнэ. Торгоны замын олон улсын театр, урлагийн наадам, музей, уран зургийн галерей, номын сангийн холбоог түшиглэн Торгоны замын аялал жуулчлалын хотуудын холбоог байгуулсан. БНХАУ-ын Засгийн газрын “Торгоны зам” тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

7. Шударга замналыг бий болгоно. Хятад улс түншүүдийн хамт "Бүс ба Зам" санаачилгын цэвэр шударга бүтээн байгуулалтын ололт амжилт, хэтийн төлөвийг танилцуулж, "Бүс ба Зам санаачилгын цэвэр шударга бүтээн байгуулалтын зарчмуудыг" хэрэгжүүлж, "Бүс ба Зам" санаачилгын аж ахуйн нэгжийн цэвэр шударга, үнэлгээний тогтолцоог бий болгох, мөн "Бүс ба Зам санаачилга"-ыг хэрэгжүүлэгч олон улсын байгууллагуудтай хамтран "Цэвэр шударга байдлын судалгаа, сургалтыг зохион байгуулна.

8. “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгоно. Хятад улс "Бүс ба зам"-ын санаачилгад оролцогч орнуудтай эрчим хүч, татвар, санхүү, ногоон хөгжил, гамшгийг бууруулах, авлигатай тэмцэх, судалгааны төв, хэвлэл мэдээлэл, соёл урлаг болон бусад салбарт олон талт хамтын ажиллагааны платформ байгуулах ажлыг эрчимжүүлэх болно. “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, дээд хэмжээний чуулга уулзалтын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулна.

   Ши Жиньпин төгсгөлд нь онцоллоо, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт Хятадаас эхтэй ч үр дүн нь дэлхий нийтийнх. Ард түмнийхээ бидэнд хүлээлгэсэн итгэл хүлээлт, түүхэн цаг үеийн ачааг зоригтой үүрч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, өнгөрсөнд тулгуурлан, зоригтойгоор урагшилж, "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын чанарын өндөр түвшний шинэ бүтээн байгуулалтуудыг угтан авцгаая. Дэлхийн бүх улс орны хөгжил шинэчлэлийг ахиулж, нээлттэй, хүртээмжтэй, харилцан уялдаатай, хамтын хөгжил бүхий ертөнцийг байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулцгаая!

Аргентины Ерөнхийлөгч Фернандес, Чилийн Ерөнхийлөгч Борик, Бүгд Найрамдах Конго Улсын Ерөнхийлөгч Сассоу, Индонезийн Ерөнхийлөгч Жоко, Казахстаны Ерөнхийлөгч Токаев, Кени Улсын Ерөнхийлөгч Руто, Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисулит, Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Сербийн Ерөнхийлөгч Вучич, Шри Ланкийн Ерөнхийлөгч Викремесингхе, Туркменистаны Үндэсний удирдагч Гурбангулы Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Мирзиёев, Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг, Камбожийн Ерөнхий сайд Хун Манет, Египетийн Ерөнхий сайд Мадбули, Этиопын Ерөнхий сайд Абий, Унгарын Ерөнхий сайд Орбан, Мозамбикийн Ерөнхий сайд Малеан, Пакистаны Ерөнхий сайд Каккар, Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Марапе, Тайландын Ерөнхий сайд Сретта, Нигерийн дэд Ерөнхийлөгч Шеттима, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Рас Аль Хайма, Францын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Раффарин, Грекийн Ерөнхий сайд Кириакос болон бусад 20 гаруй орны төр, засгийн тэргүүн нар, өндөр түвшний төлөөлөгчид, түүнчлэн Нээлтийн ёслолд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш, Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Руссеф зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар оролцов.

Нээлтийн ёслолд Путин, Токаев, Жоко, Фернандес, Абий, Гутерреш нар хүндэтгэлийн үг хэллээ.

Динг Шюэшянг нээлтийн ёслолыг хөтлөв.

Цай Чи, Ван И, Ин Ли, Хэ Лифэн, Ван Шяаохун болон бусад хүмүүс оролцов.