МонголEnglish中文
2016 оны 8-р сарын 1- 8-р сарын 5-ны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн асуулт хариултын түүвэр
2016/08/08

 

Асуулт: Их Британийн засгийн газар саяхан Хинкли хошуу цөмийн эрчим хүчний төслийг хойшлуулах талаар эцсийн шийдвэр гаргаж, мөн 7-р сарын 29-нд Их Британид зохион байгуулах байсан Гуан Хө эрчим хүчний групп (CGN), Францын цахилгаан групп (EDF) болон Их Британийн засгийн газрын гурван талын хамтарсан цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны багц хэлэлцээнд гарын үсэг зурах ёслолыг хойшлуулсан. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Хятадын тал Их Британийн засгийн газар түр хугацаагаар Хинкли хошуу цөмийн эрчим хүчний төслийг хойшлуулах шийд гаргасныг анхааралдаа авсан. Би уг төсөл бол Хятад, Их Британи, Франц гурван улс харилцан ашигтай, хамтын ажиллагааны үзлийг баримталса, Их Британи болон Францын талын ихээхэн дэмжлэгийг хүртсэн төсөл гэдгийг онцолмоор байна. Их Британийн тал шийдвэрээ түргэн гаргаж, холбогдох төсөл амжилттай хэрэгжхийг хангана гэдэгт найдаж байна.

 

Асуулт: 8-р сарын 3-нд, Япон улс шинээр гаргасан "Батлан хамгаалалтын цагаан ном" –оор дамжуулан Хятад Улсын Батлан хамгааллын бодлого, цэргийн үйл ажиллагааг дахин буруушаасан. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Японы Батлан хамгаалалтын шинэ цагаан ном нь Хятад Улсын Батлан хамгаалалтын бүтээн байгуулалтын хэвийн байдал болон цэргийн үйл ажиллагааны үйл явцыг тасралтгүйгээр буруушааж, Хятад Улсын дотоод хэрэгт зохисгүй үг яриа хэлсэн. Хятадын тал үүнд маш сэтгэл хангалуун бус буйгаа мөн Японы талтай хатуу хэлэлцэхээ илэрхийлээд байна.

Би Хятадын засгийн газрын улс орны нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон далай тэнгисийн эрх ашгаа хамгаалах үзэл нь гуйвшгүй гэдгийг онцолмоор байна. Хятадын тал Диао Юй арлын нутаг дэвсгэрт хийж буй эргүүл хамгаалалт, хууль сахиулах үйл ажиллагаа нь Хятад Улсын эртнээс байсан бүрэн эрх бөгөөд Японы тал үг яриа хэлэх эрхгүй юм. Хятад Улс нь олон улсын хууль, холбогдох дотоод дүрэм журам болон өөрийн улсын батлан хамгааллын хэрэгцээний дагуу явуулж буй далай тэнгисийн үйл ажиллагаа нь хэвийн, ямар ч асуудалгүй юм. Хятадын тал нь Филиппиний явуулсан Өмнөд Хятадын тэнгисийн хууль бус, хүчингүй арбитрын шүүхийн хэргийг хүлээн авахгүй, хүлээн зөвшөөрөхгүй, энэ арбитрын шийдийг үндэс болгосон ямар нэгэн санаачилга, үйл ажиллагааг хатуу эсэргүүцнэ гэдгээ олонтаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ, Хятадын тал холбогдох шууд хамааралтай оролцогч улстай түүх болон бодит байдлыг хүндэтгэх үндсэн дээр, олон улсын хуулийн дагуу, яриа хэлэлцээ, зөвшилцөл, энх тайвнаар Өмнөд Хятадын тэнгисийн холбогдох маргааныг шийдвэрлэн, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг АСЕАН-ны орнуудтай хамтдаа хамгаалахад бэлэн байна.

Сүүлийн жилүүдэд, Япон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар тасралтгүй эсрэг байр суурьтай байж, ойролцоох газрын аюулгүй байдлын асуудлыг сүр бадраах замаар сүрдүүлэхийг оролдож, өөрийн цэргийн үйл ажиллагааг өргөжүүлэн, дайны дараах үйлдвэрлэлийн боогдолтоос ангижрахыг шалтаг болгож, бүс нутгийн улс орны болон олон улсын нийгмийн өргөн хүрээний анхаарлыг татсан. Бид Японы талыг түүхээс сургамж авч, энх тайван хөгжлийн замаар яван, цэргийн аюулгүй байдлын хүрээнд болгоомжтой үйл ажиллагаагаа явуулж, хөрш орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд мөн тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад тустай ажлыг олон хийхийг хүсэмжилж байна.

 

Асуулт: Элчин сайд Жун Жяньхуа Хятад Улсын засгийн газрын Африкийн хэрэг хариуцсан тусгай төлөөлөгчийн албан тушаалаасаа буух болсныг олж мэдлээ. Жун Жяньхуа Элчин сайдын албан тушаалд хэн томилогдох вэ?

Хариулт: Хятад Улсын засгийн газар Элчин сайд Шюй Жинхуг Жун Жяньхуа Элчин сайдын Хятад Улсын засгийн газрын Африкийн хэрэг хариуцсан тусгай төлөөлөгчийн албан тушаалд томилохоор шийдсэн.

Жун Жяньхуа Элчин сайд үүрэг гүйцэтгэх хугацаандаа Африкийн асуудлыг идэвхтэй анхаарч зохицуулан, Африкийн асуудлаар олон улсын нийгмийн бүх талуудтай таатай харилцаатай байж, Африкийн энх тайван, хөгжлийг мөн Хятад, Африкийн харилцааны хөгжлийг дэмжихийн төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн.

Шюй Жинху Элчин сайд нь ахмад дипломатч бөгөөд Гадаад харилцааны яамны Африкийн хэлтсийн дарга, БНХАУ-аас Мадагаскар, Марокко болон Швейцарьт суугаа элчин сайд зэрэг тушаалыг хариуцан ажиллаж байсан. Шюй Жинху Элчин сайд Хятад, Африкийн бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө мөн Африкийн энх тайван, хөгжлийн төлөө хүчин чармайж, бүтээлч үүрэг гүйцэтгэх болно.

 

Асуулт: Бидний олж мэдсэнээр Жан Мин дэд сайд Турк Улсад айлчилж байна. Хятадын талын өндөр, дээд албан тушаалтан Турк Улсад цэргийн эргэлт хийх оролдлого болж өнгөрсний дараахан айлчлал хийж байна. Энэ айлчлал нь юуг бодолцсон бэ? Энэ завшаанаар гадагш ямар дохио өгөхийг эрмэлзэж байна вэ?

Хариулт: Турк бол Хятад Улсын нөхөрсөг хөрш мөн Төв, Зүүн бүс нутгийн улс орнуудын чухал орон бөгөөд Төв, Зүүн бүс нутгийн энх тайванд чухал нөлөөтэй улс юм. Сүүлийн үед, Турк Улсад гарсан өөрчлөлт гадныхны анхаарлыг ихэд татсан. Жан Мин дэд сайд энэ удаагийн айлчлалаар Туркийн талын сүүлийн үеийн нөхцөл байдалтай танилцаж, Хятад, Туркийн харилцааны хөгжил болон хоёр талын анхаарч буй олон улсын бүс нутгийн асуудлаар Туркийн талтай санал бодлоо гүн солилцох болно. Энэ удаагийн айлчлалаар дамжуулан хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг улам гүнзгийрүүлэх, Хятад, Туркийн харилцаа, тогтвортой байдал, хөгжлийг урагшлуулахыг эрмэлзж байна.

Suggest To A Friend:   
Print