2016 оны 6-р сарын 6 - 6-р сарын 10-ны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн асуулт хариултын түүвэр

2016-06-12 09:00

 

Асуулт: Сүүлийн үед Танзани, Уганд, Эритрей, Коморын арлууд болон Африкийн холбооны комиссын дэд дарга Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх байр суурийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Олон улсын хамтын нийгэмлэгийн улам олон дуу хоолойнууд Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд явуулж буй нэг талын арбитрын шүүхийн ажиллагааг ойлгохгүй байгаа бөгөөд Филиппин холбогдох маргааныг Хятадын талтай харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Таны хэлсэнчлэн улам олон улс орнууд Хятадын талын Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх зүй ёсны байр суурийг ойлгон дэмжиж байгаагаа илэрхийлж, Хятад улс болон холбогдох орнууд хоёр талт гэрээ хэлэлцээ, бүс нутгийн нэгдсэн ойлголтын дагуу гэрээ зөвшилцлийн замаар Өмнөд Хятадын тэнгисийн холбогдох маргааныг зохицуулж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг дэмжиж байна. Танзани, Уганд, Эритрей, Коморын арлууд болон Африкийн холбооны комиссын дэд даргын байр суурь үнэн бодитой, шударга бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлын бодит байдалд нийцэн, олон улсын хамтын нийгэмлэгийн шударга ёсны дуу хоолойг төлөөлсөн. Үүнийг Хятадын тал өндрөөр үнэлэн сайшааж байна. Түүнчлэн бид холбогдох орнууд хоёр талт гэрээ хэлэлцээ, бүс нутгийн нэгдсэн ойлголтыг даган мөрдөж, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг шийдвэрлэх хэлэлцээ, зөвшилцлийн зөв арга замд буцан орохыг хүсэмжилсэн.

 

Асуулт: Японы Гадаад хэргийн яамны 6-нд мэдээлсэн статистикийн үзүүлэлтээр, 2015 онд Японы БНХАУ-ын иргэдэд олгосон виз хамгийн дээд хэмжээнд хүрч аялал жуулчлалын баг болон аялагчдын тоо эрс нэмэгдсэн байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ? Хятад улс саяхан Японы эрчим хүчний компани TEPCO Фүкүшимагийн цөмийн алдагдлыг нуун дарагдуулсан хэрэг явдал Хятад аялагчдад Япон Улсад аялахад нөлөөлнө гэж бодож байна уу? ГХЯ Япон Улсад аялах гэж буй Хятадын иргэдэд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын талаар анхааруулга хийх үү?

Хариулт: Хятад тал Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн үндсэн дээр Япон Улстай урт хугацааны, тогтвортой харилцааг хөгжүүлэхийг дэмждэг. Хоёр тал хоёр улсын ард түмэн хэвийн харилцаа хөгжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн төлөө таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Фүкүшимагийн цөмийн алдагдлыг нуун дарагдуулсан хэргийн тухайд, Хятадын тал байр сууриа олонтаа илэрхийлж байсан. Бүх улс орны засгийн газар өөрийн улсад буй гадаадын иргэдийн аюулгүй байдал болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Японы засгийн газар Фүкүшимагийн цөмийн алдагдлыг нуун дарагдуулсан хэрэг явдлын үр нөлөөг хэрхэн арилгах тал дээр Японы засгийн газрыг хариуцлагатайгаар хандаж мэдэгдэл гаргана гэж найдаж байна.

Гадаад хэргийн яам холбогдох аюулгүй байдлын анхааруулгыг гаргасан байгаа. Бид Хятад Улсын иргэд аяллаа зохистой төлөвлөж, өөрсдийн аюулгүй байдлыг сайтар хамгаална гэдэгт итгэж байна.

 

Асуулт: Өнөөдөр үдээс өмнө, Гадаад хэргийн яам Хятад,Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг хоёр талын хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг баримтлах талаар мэдэгдэл гаргасан. Хятадын талын уг мэдэгдлийн гол утга санаа юу вэ?

Хариулт: 2013 онд Филиппин арбитрт мэдүүлж, Хятадтай яриа хэлэлцээгээр өмнөд Хятадын тэнгисийн холбогдох маргаанаа зохицуулах үүдийг хааснаас хоёр орны харилцаа хурцадсан. Хятад Филиппин өмнө нь тэнгисийн холбогдох маргааныг оновчтой шийдвэрлэх тал дээр хоёр тал яриа хэлэлцээгээр холбогдох маргаанаа зохицуулах тухай нийтлэг ойлголтод олонтаа хүрч байсан. Гэвч хоёр тал Филиппин арбитрт дэвшүүлсэн хэрэг явдлын тал дээр ямар нэг хоёр талын яриа хэлэлцээр хийж байгаагүй юм.

Филиппин өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар арбитр дэвшүүлэх нь хоёр орон хоорондын тохиролцсон нийтлэг ойлголт, хоёр тал яриа хэлэлцээгээр холбогдох маргаанаа зохицуулах тухай нийтлэг ойлголтоос няцаж байна. Түүнчлэн "Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-д дурдсан амлалтаас зөрчиж байна. Энэ нь "НҮБ-ын тэнгисийн конвенц"-ын маргаантай асуудлаа зохицуулах механизмыг урвуулан ашиглаж, конвенцыг багтаасан олон улсын хуульд нийцэхгүй юм гэжээ.

Хятад Филиппиний хэлэлцээр хийх үүд хаалга байнга нээлттэй байх болно. Хятадын тал түүхийн үнэн бодит үйл хэргийн үндэс дээр, олон улсын хуулийн дагуу, хоёр талын яриа хэлэлцээгээр Филиппинтэй өмнөд Хятадын тэнгисийн холбогдох маргаанаа зохицуулахыг баримталж, Хятад Филиппиний өмнөд Хятадын тэнгисийн асуудлын маргааныг хоёр талын яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг зөв замд буцаан оруулах болно.

 

Асуулт: Саяхан Пакистаны арми, засгийн газрын нэгдсэн чуулганаар хамтарсан мэдэгдэл нийтэлж, 5-р сарын 21-нд Америкийн нисэгчгүй нисэх онгоц Пакистаны хилд агаарын дайралт хийсэн нь улс орны бүрэн эрхэд халдаж, Пакистан Америкийн харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлсөн бөгөөд Афганистан, Пакистан, Хятад, Америк дөрвөн талын зохицуулалтын механизмаар Афганистаны эв нэгдлийг ахиулах үйл явцыг бусниулсан. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?

Хариулт: Хятадын тал холбогдох мэдээллийг анхааралдаа авсан. Терроризмд цохилт өгөх, Афганистаны эв нэгдлийг ахиулах талаар Пакистан ихээхэн хүчин чармайлт гаргасан, олон улсын хамтын нийгэмлэг үүнийг үнэлэх ёстой бөгөөд Пакистаны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх хэрэгтэй. Афганистан, Пакистан, Хятад, Америк дөрвөн талын зохицуулалтын механизм бол Афганистаны эвлэрэхийн үйл явцад ашигтай нөхцөл бүрдүүлэх зорилготой болохоор, холбогдох талууд үүний төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллах ёстой гэжээ.