2016 оны 5-р сарын 30 - 6-р сарын 3-ны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн асуулт хариултын түүвэр

2016-06-07 09:00

 

Асуулт: Гадаад хэргийн яам өчигдөр Хятад, АНУ-ын стратегийн болон эдийн засгийн 8 дугаар яриа хэлэлцээр (S&ED) болон Хятад, АНУ-ын мэргэжилтэн солилцооны 7 дугаар зөвлөлдөх уулзалт (CPE)-ын мэдэгдэл гаргасан. Та бидэнд тодорхой нөхцөл байдлыг хэлж чадах уу? Хятад улс уг яриа хэлэлцээр, зөвлөлдөх уулзалтаас ямар үр дүнг хүсэж байна вэ?

Хариулт: Хятад, Америк хоёр тал уг яриа хэлэлцээр болон зөвлөлдөх уулзалтын хуваарийг хэлэлцэж байгаа. Бид арга хэмжээтэй холбогдолтой тодорхой мэдээллийг шуурхай хүргэх болно.

Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Барак Обама нар өнгөрсөн 3-р сарын сүүлээр Вашингтон хотноо зохион байгуулсан Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулганы үеэр уулзалт хийж, Хятад Америкийн харилцааны хөгжлийн дараагийн алхмын чиг хандлагыг тодорхойлсон. Бид хоёр тал энэ удаагийн яриа хэлэлцээр болон зөвлөлдөх уулзалтаар хамтын хүчин чармайлтаар хоёр улсын тэргүүн нарын хийсэн уулзалтын үзэл санааны дагуу харилцаагаа бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, зөрчилдөөнийг хянаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн Хятад Америкийн их гүрнүүдийн шинэ хэлбэрийн харилцааны бүтээн байгуулалтыг тасралтгүй урагшлуулна гэдэгт найдаж байна.

6-р сарын 2-ны үдээс өмнө 9:30 минутад энд “Хятад, Америкийн харилцаа: чиг хандлага ба хөдөлгөх хүч” сэдэвт 16-р Лантин форум зохион байгуулна. ГХЯ, Сангийн яам, Боловсролын яамны холбогдох удирдлага нар урилгаар хүрэлцэн ирж 8 дугаар S&ED, 7 дугаар CPE-ын талаар танилцуулж мөн хүндэт зочдын асуултад хариулах болно. Бид та бүхнийг форумд оролцохыг урьж байна.

 

Асуулт: Албаныхны мэдээлснээр, “Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг хэрэгжүүлэх үүднээс 12-р ахлах албан тушаалтнуудын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулна. Та бидэнд нарийн мэдээлэл өгч чадах уу?

Хариулт: “Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг хэрэгжүүлэх үүднээс 12-р ахлах албан тушаалтнуудын уулзалтыг ирэх 6-р сарын 9-нд Вьетнам хотноо зохион байгуулна. Уг уулзалтад Хятадын ГХЯ-ны дэд сайд Лиу Жэнмин, АСЕАН-ы орнуудын ГХЯ-ны ахлах албан тушаалтнууд оролцоно. Үүний өмнө Тунхаг-ийг хэрэгжүүлэхээр 17-р Хамтарсан ажлын хэсгийн хурал зохион байгуулна. Хятадын тал АСЕАН-ы орнуудтай Тунхаг-ийг бүх талаар хэрэгжүүлж, тэнгисийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэн, “Эрт ургац” төслийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, Тунхаг-ийн хэрэгжилтийн хэлэлцээрийн хүрээнд “Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрэм”-ийг үр дүнтэй урагшлуулах зөвлөгөөн хийх болно.

 

Асуулт: АНУ БНАСАУ-ын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээг бэхжүүлсэн нь Хятадын хэчнээн банк эсвэл санхүүгийн байгууллагад нөлөөлөх вэ? Холбогдох хориг арга хэмжээний Хятадын банк санхүүгийн байгууллагад нөлөөлсөн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?

Хариулт: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн улс, олон улсын нийгмийн хариуцлагатай улсын хувьд Хятадын тал Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэр болон бусад олон улсын үүрэг хариуцлагаа сайтар биелүүлнэ. Бид аль нэг улс орон зөвхөн өөрийн улсын дотоод хууль дүрмээ даган бусад улс оронд нэг талт хориг арга хэмжээ авахыг тууштай эсэргүүцнэ. Ялангуяа одоогийн нөхцөл байдал дор талууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрийг бүхий л талаар хэрэгжүүлэх ёстой бөгөөд БНАСАУ-ын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох зорилгыг ахиулж, холбогдох асуудлыг яриа хэлэлцээрээр дамжуулан энх тайвнаар бүрэн шийдвэрлэхийг баримтлах хэрэгтэй.