Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Ерөнхий сайдтай хоёр орны харилцааны талаарх асуудлаар санал солилцов

2024-04-05 23:00

4-р сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжуанийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хоёр орны харилцааны талаарх асуудлаар санал солилцов.

Хоёр тал ойрын хугацааны Хятад, Монгол хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны цуврал чухал ололт амжилтууд, ялангуяа цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааны төслийн техник эдийн засгийн үндэслэлийн баримт бичгийг солилцсон, хил дамнасан төмөр замыг хамтран бүтээн байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан боомтын бүтээн байгуулалтын албан ёсны нээлтийн ёслолыг зохион байгуулагдсан, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төсөл зэрэг олон нааштай ахиц дэвшил гаргасныг өндрөөр үнэлэв.

Хоёр тал цаашид хотын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, хилийн аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

Хоёр тал мөн харилцан анхаарал хандуулж буй бусад асуудлаар санал солилцов.