Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хамт гамшгийн бүсэд очиж, Хятадын талын тусламжийг малчдын гарт хүргэлээ

2024-03-18 21:00

3-р сарын 18-нд Элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Батцэцэг нар Төв аймгийн Эрдэнэ суманд зочилж, тус сумын гамшигт нэрвэгдсэн 500 малчин өрхөд Хятадын талын тусламжийн бараа материалыг тараалаа. Энэхүү арга хэмжээнд Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, Эрдэнэ сумын засаг дарга А.Мөнгөнбаяр болон малчдын төлөөлөл оролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, Өнөөгийн байдлаар Монгол Улсад өмнөх жилүүдээс илүү ноцтой мөсөн зудын гамшиг нүүрлээд байгаа бөгөөд, олон аймгийн малчин өрхийн үйлдвэрлэл, амьжиргаа хүндэрсээр байна. Энэ хүнд цаг үед БНХАУ-ын төв болон орон нутгийн засаг захиргаа, Улаан загалмайн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ерөнхий Консулын газар, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол Улсад цаг алдалгүй тусламжийн гараа сунгаж, "Малчдад туслах" хөдөлгөөнд нэгдсэнд, Монгол улсын засгийн газар, Улаан загалмайн нийгэмлэгийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Хятадын тал гамшгийн үед тусламж үзүүлсэнд талархал илэрхийлээд, гамшгийн үеийн тусламжийн бараа материалыг тараах ажлыг сум орон нутагт зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн малчдад Хятадын талын халуун сэтгэлийг гарт нь хүргэх болно гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлсэн үгэндээ, Монгол Улсын чухал хөршийн хувьд, Хятад улс гамшигт үзэгдэл эхэлсэн цагаас анхаарал хандуулж, Монгол Улсад тусламжийн гараа сунгахад манлайлан оролцсон. Энэ нь хөрш орнуудын хувьд бидний хийх ёстой зүйл төдийгүй, зовлон жаргалаа хуваалцдаг хоёр улсын гүн гүнзгий найрамдалт харилцааг дахин харуулж байна. Мөн бид Монгол Улсад гамшгийн дараах сэргээн босголтын ажил болон урт хугацааны хэтийн төлөвлөгөөт гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад туслахад бэлэн байна. "Цасан шуургыг даван туулахын төлөө хичээгээрэй Монголчуудаа" нь Хятадын тал Монголыг дэмжиж буй тодорхой арга хэмжээ бөгөөд энэ онд тохиож буй Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд чухал бүрэлдэхүүн хэсэг болох нь дамжиггүй. Бүх талын дэмжлэг туслалцаатайгаар бүгдээрээ гамшгийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов.

Элчин сайд Шэнь малчдын төлөөлөгчдөд дулаан хувцас, хүнсний багц, бэлэн мөнгө, малын эрдэс тэжээл зэргийг гардуулан өгч, малчдын ар гэрээр очиж гамшгийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эсрэг тууштай арга хэмжээ авч, үйлдвэрлэл, амьдрал ахуйгаа аль болох хурдан сэргээхэд дэм өгөв.