Элчин сайд Шэнь Миньжуань Улаан загалмайн нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захиралтай уулзлаа

2024-03-17 10:00

3-р сарын 15-нд Элчин сайд Шэнь Миньжуань Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал Ольга Жумаеваг хүлээн авч уулзлаа.  

Ольга Хятад улс Улаан загалмайн нийгэмлэгийн ажилд  дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, Монголын зудын гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж буй ажилд Хятадын тал дэмжлэг, тусламж үзүүлснийг өндрөөр үнэлж, Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсын гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах чадамжийг бүтээн байгуулж, ялангуяа гамшгаас урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Ольгагийн айлчлал нь Монгол Улсад гамшгийн хор уршгийг арилгахад бодит дэмжлэг үзүүллээ, БНХАУ-ын тал Улаан загалмайн нийгэмлэгтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсад гамшгийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.