Элчин сайд Шэнь Миньжуань Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүнтэй уулзлаа

2024-03-13 20:00

3-р сарын 12-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Ө.Отгонбаатарыг хүлээн авч уулзлаа.

Ө.Отгонбаатар хэлэхдээ, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь Хятадын хэвлэл мэдээллийн салбар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг чухалчлан үздэг. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын тохиолдуулан Хятадын талын мэргэжил нэгт анд нөхөд манай улсад олон давтамжтай айлчилж хоёр талын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Хятад улсыг чухалчилж, Хятад улсыг илүү ойлгодог болсонд баяртай байна, Цаашид мөн адил Хятад, Монголын найрамдалт харилцааны талаар илүү олон мэдээ сурвалжилгыг бэлтгэн хүргэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярт өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.