Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын хүлээн авалт зохион байгуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн гамшгаас хамгаалах ажилд хандив өргөв

2024-03-08 00:00

3-р сарын 6-ны орой Элчин сайд Шэнь Миньжуань ЭСЯ-д Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын хүлээн авалтыг зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй улс төр, бизнес, шинжлэх ухаан зэрэг нийгмийн бүхий л салбарын эмэгтэй төлөөлөгчид, олон улсаас Монгол Улсад суугаа элчин  төлөөлөгчид болон манай ЭСЯ-ны эмэгтэй дипломатчид зэрэг 200 орчим хүн энэхүү арга хэмжээнд оролцсон.

Элчин сайд Шэнь хүрэлцэн ирсэн зочдыг Хятадын эмэгтэйчүүдийн ядуурлын эсрэг тэмцлийн тухай баримтат киног үзэхийг урьж, Хятад улсад энэ цаг мөчид үргэлжилж буй "Хоёр чуулган"-ны талаар танилцуулж, БНХАУ байгуулагдсанаас хойших 75 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь улам өндөр түвшинд хүрч, энэ удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулган болон Хятадын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь түүхэн дээд хэмжээнд хүрч, шинжлэх ухаан, технологийн салбарт эмэгтэйчүүд 45.8%, коллеж, их дээд сургуульд эмэгтэйчүүд 50 гаруй хувийг эзэлж байгааг онцоллоо. "Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг өргөлцдөг" Хятадын эмэгтэйчүүд Хятадын орчин цагийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байна. 

Элчин сайд Шэнь Монголын эмэгтэйчүүдийн үйл хэргийг эергээр үнэлж, энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятадын тал Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан нийгэмлэгүүдтэй харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны бүтээн байгуулалт, хоёр орны найрамдалт найрсаг харилцааг хамтдаа ахиулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Хятад улс Монгол Улсад нүүрлээд буй их хэмжээний мөс, цасны гамшиг үзэгдэлд бие сэтгэлээрээ хамт байгаа бөгөөд, саяхан Хятадын төв засгийн газар болон ӨМӨЗО-оос Монгол Улсад яаралтай тусламжийн мөнгө, эд материал тусламж үзүүлсэн. Гамшигт үзэгдэл эхэлснээс хойш Монгол дахь олон Хятадын аж ахуйн нэгжүүд малчдад өвс тэжээл, түлш, бэлэн мөнгө хандивлаж, орон нутгийн аврах ажиллагаанд идэвхтэй оролцож байна. "Дачин Тамсаг" компани их хэмжээний цасанд боогдсон жирэмсэн эхийг яаралтай эмнэлэгт хүргэж эсэн мэнд төрүүлсэн сэтгэл хөдөлгөм үйл явдлыг дурдах нь зүйтэй байх.

Элчин сайд Шэнь үргэлжлүүлэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа аж ахуйн нэгжүүдийн хандив болон  Бээжингийн Улаан загалмайн нийгэмлэгээс үзүүлж буй мөнгөн тусламжийг тус тус Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаад гардуулан өгч, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс гамшгийн голомтод байгаа малчдад, тэр дундаа эмэгтэй малчдад тусламж дэмжлэг, хүч нэмэр болох үйл хэрэгт нь амжилт хүсэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа Монгол, Хятадын харилцаа, хоёр орны эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог эергээр үнэлж, Хятад улс гамшигт нэрвэгдсэн малчдад цаг алдалгүй тусламжийн гараа сунгаж байгаад талархал илэрхийлээд энэ жил Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой , Найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 30 жилийн ой, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хоёр орны найрамдлын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн тулд утга төгөлдөр, үр өгөөжтэй олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийллээ.

Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Хятад улс Зудын гамшгийн үед тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлж, Хятадын халуун сэтгэл, дэмжлэг тусламжийг малчдын гэрт цаг тухайд нь илгээж, малчдыг зудын гамшгийг даван туулахад туслах болно гэдгээ илэрхийллээ.

Хүлээн авалтын үеэр Хятад улсаас Монгол улсад суралцаж буй оюутнууд дуу, бүжгийн гайхалтай үзүүлбэрүүдийг толилуулж, цайны урлаг, уран бичлэг, цаасан хайчилбар гэх мэт олон үзвэрүүд байршуулсан нь зочдыг анхаарлыг татаж, өөрийн биеэр туршиж үзэж уур амьсгалыг халуун дулаан сонирхолтой болгож байв. Хүрэлцэн ирсэн Зочид Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийг өндрөөр үнэлж, Хятадын ЭСЯ, консулын газар, Хятадын аж ахуйн нэгжүүд гамшигт бүсэд үзүүлж буй дэмжлэг тусламжийг магтан сайшаав.