Элчин сайд Шэнь Миньжуань Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзлаа

2024-03-02 08:00

3-р сарын 1-нд Элчин сайд Шэнь Миньжуань МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, Хятад, Монголын спортын хамтын ажиллагааны талаар санал солилцов.    

Б.Баттүшиг Хятад улс 2022 оны Бээжингийн өвлийн олимп, 2023 оны Ханжоугийн Азийн наадмыг амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, Харбин 2025 Азийн өвлийн спортын наадмыг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөв. Хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, спортын хөгжлийг хамтдаа дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Монгол Улс өнгөрсөн жилийн Ханжоугийн Азийн наадамд түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр оролцож, өндөр амжилт үзүүлсэнд  туйлын баяртай байна. Спортын салбарын хамтын ажиллагаа нь Хятад, Монголын харилцааны голлох чухал хэсэг бөгөөд энэ онд тохиож буй хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын онцлох үйл явдал болж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.