Цасан шуургыг даван туулахын төлөө хичээгээрэй Монголчууд аа—— БНХАУ-ын Засгийн газраас мөс, цасан зудын гамшигт үзэгдэлтэй тэмцэхэд Монгол улсын Засгийн газарт яаралтай тусламжийг үзүүлж байна

2024-03-04 15:00

3-р сарын 4-нд Хятадын засгийн газраас Монголын засгийн газарт мөс, цасны зудын гамшигтай тэмцэхэд үзүүлж буй яаралтай тусламжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Монгол улсын Төрийн ордонд болж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Монгол Улсын Засгийн газарт олгож буй 200 мянган ам.долларын яаралтай тусламжийн бэлэн мөнгийг гардуулан өгч, мөн энэ үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улсад олгосон 1,24 сая юанийн бэлэн мөнгө, эд  материалын хандивыг хүлээлгэн өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Хятадын талд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд, Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэхдээ, манай Монголд “Айл хүний амь нэг, Саахалт хүний санаа нэг” гэсэн сайхан зүйр цэцэн үг бий, Монгол Улс мөс, цасны зудын гамшигт нэрвэгдэж, малчдын амьдралд томоохон саад бэрхшээл тулгарсан онцлох цаг үед Хятад улс Монгол Улсын байнгын найрсаг хөршийн хувьд тусламжийн гараа сунгаж, хөрш орнууддаа үлгэр дуурайл үзүүлж, ӨМӨЗО мөн халуун сэтгэлийн дэмжлэг үзүүллээ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын уламжлалт цаг тооллын Луу жил тохиож байна. Луу нь аз хийморь, сүр хүчийг бэлэгддэг бөгөөд Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хоёр орны ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Монголд сүүлийн 50 жилд болж байгаагүй хүйтэн, цасан шуургатай байна. Хятадын тал Монголд улсад нүүрлээд буй гамшигт үзэгдлийг бие сэтгэлээрээ хамт даван туулж, санаа зовнисоор байна.  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол дахь Хятадын аж ахуйн нэгжүүд мөнгөн тусламж болон эд материалын хандив өргөн аврах ажилд оролцсон.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа Гамшигт нэрвэгдээд буй бүс нутгийн ард иргэдэд Хятадын Засгийн газар болон ард түмний найрсаг дотно чин сэтгэлийн мэндийг дамжуулж өгөхийг хүсье. Бүх нийтийн хамтын хүчин зүтгэлээр  Монгол Улс гамшигт үзэгдлийг амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй  байна. Хятад улс цаашид ч мөн адил Монгол Улсад дэмжлэг, тусламж үзүүлсээр байх болно.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон найрсаг хөрш бөгөөд гамшигт үзэгдлийн өмнө харилцан тусалж, тусламжийн гараа сунгасаар ирсэн. Цар тахлын үед хоёр улсын дунд “Хонины хариуд Цай илгээв” хэмээх сэтгэл хөдөлгөм хөдөлгөөн өрнөсөн. Энэ удаад Хятадын төв болон орон нутгийн засаг захиргаанаас Монгол Улсад гамшгаас аврах, туслах  яаралтай тусламж үзүүлж байгаа нь Монгол ардын зүйр цэцэн үгийн тод тайлбар төдийгүй, Хятад улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал, найрсаг, чин сэтгэл, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалын бас нэг бодит илэрхийлэл юм. Хятад улс Монгол Улстай сэтгэл зүрхээ нэгтгэн гар нийлж саад бэрхшээлийг хамт туулж, харилцан зөвшилцөж хамтын хөгжлийг ахиулж хоёр орны ард түмэнд цаглашгүй их аз жаргалыг цогцлоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна.