Элчин сайд Шэнь Миньжуань Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд зочиллоо

2024-02-23 23:00

Элчин сайд Шэнь Миньжуань саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд зочилж, А.Бүрэнбаатар захиралтай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, энэ жил Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятадын тал Монголын талтай хамтран ойн баярын арга хэмжээг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрлөлийг нэмэгдүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

А.Бүрэнбаатар хэлэхдээ, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Хятад улс болон Монгол Хятадын харилцааны шинэ хөгжлийг олон нийтэд сурвалжлан хүргэхийг чухалчлан үзэж, Хятадын мэргэжил нэгт салбарын мэргэжилтнүүдтэй улам өргөн цар хүрээнд харилцаа холбоо тогтоон харилцан суралцаж, мэдээ мэдээлэл дамжуулах чадвараа сайжруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтад Хятадын төв радио, телевизийн Улаанбаатар дахь хэвлэл мэдээллийн төвийн дарга оролцов.