Элчин сайд Шэнь Миньжуань Хаврын баяраар Монгол дахь Хятад иргэдийн ар гэрээр айлчлав

2024-02-16 16:00

Хаврын баярын үеэр Элчин сайд Шэнь Миньжуань Монгол дахь хятад иргэдийн гэрт айлчилж, хилийн чанад дахь хятадуудад шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, луу жилийн шинэ жилийг хамтдаа тэмдэглэн угтав.

1950-иад онд Монгол улсад тусламж үзүүлэхээр илгээгдсэн ажилчдын ар гэрээр зочлохдоо, Элчин сайд Шэнь, эх нутгийн ард түмэн нь Монголд тусалсан ажилчдын хичээл зүтгэлийг хэзээ ч мартахгүй хийгээд тэдний хөлс, цусаар бүрэлдсэн Хятад-Монголын найрамдал үүрд мөнхөд орших байх болно гэдгийг онцоллоо.

Элчин сайд Шэнь өндөр настан болон өвчтэй Хятад иргэдийн амар мэндийг айлтгах явцдаа тэдний амьдралд тулгамдаад буй асуудал  бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, тэднийг эергээр асуудлаа даван туулах урам өгч, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Хилийн чанад дахь Цагаач иргэдийн нийгэмлэг цаашид ч үргэлжлүүлэн тусламж дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд Шэнь консулын тусламжийн сайн дурынхнаар  зочлохдоо тэдний оруулсан хувь нэмэрт баярлаж талархаж буйгаа илэрхийлээд цаашид ч үргэлжлүүлэн ЭСЯ болон Монгол дахь Хилийн чанад дахь Хятад иргэдийн нийгэмлэг Монгол Улсад суугаа БНХАУ-ын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ажилд өөрсдийн давуу талаараа тусламж дэмжлэг үзүүлж байхыг хүслээ.

Элчин сайд Шэнь хилийн чанад дахь элэг нэгт хятад иргэдэд хаврын баярын гарын бэлгийг гардуулж, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь дипломат харилцааны үзэл баримтлалыг ард түмнйихуу төлөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Монгол Улсад суугаа хятад иргэдэд илүү боловсронгуй үйлчилгээ үзүүлэх тал дээр хичээнгүйлэн  ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Дээрх үйл ажиллагаанд ЭСЯ-ны Элчин зөвлөх Жан Ян болон Монгол дахь Хилийн чанад дахь Хятадын нийгэмлэгийг хариуцсан ажилтан оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 2024 оны "Аз жаргалтай Хаврын баяр·Урин хавар айсуй" арга хэмжээний нэг хэсэг юм.