Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2024 оны Монгол улс дахь багш, оюутнуудад хаврын баярын, арга хэмжээг зохион байгууллаа

2024-02-15 14:00

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Монгол Улсад суралцаж буй багш, оюутнуудад 2024 оны хаврын баярын арга хэмжээг зохион байгууллаа, Элчин сайд Шэнь Миньжуань, элчин зөвлөх Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи, мөн 120 гаруй багш, сайн дурынхан болон Монгол улсад суралцаж буй оюутан нарын төлөөлөл уг арга хэмжээнд оролцлоо.

Элчин сайд Шэнь Миньжуань хаврын баярын үед олон улсын хятад хэлний сургалтыг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгаа багш нар болон хаврын баяраар ч мөн адил хичээл сурлагадаа шамдан суралцаж буй оюутнуудад шинэ оны мэнд дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн жил бол Хятадын Коммунист намын 20-р их хурлын үзэл санааг хэрэгжүүлж эхэлсэн анхны жил байлаа, Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажил жигдэрч, эдийн засаг сэргэн сайжирсаар байна. Хятад, Монголын харилцаа цар тахлын дараа цэцэглэн хөгжиж, ялангуяа боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай үр дүнд хүрч, уламжлалт найрамдалт харилцаа ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон нь бид бүхний хамтын хичээл зүтгэл билээ.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой, Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа маш чухал ач холбогдолтой жил юм. Хүн бүр эх орноо хайрлах үзэл, эх орныхоо ачийг хариулах хүсэл тэмүүллийг эрхэмлэн дээдэлж, өөр өөрийн ажлыг хичээнгүйлэн хийж, ур чадварт хичээнгүйлэн суралцаж, эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө, Хятад Монголын найрамдлын харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь үргэлж Хятад иргэдийн Монгол дахь өргөө гэр нь байх болно.Та бүхнийг үргэлж хүрэлцэн ирж, байнгын харилцаа холбоотой байхыг хүсэж байна.

Албан томилгоогоор ажиллаж буй багш нарын төлөөлөл Элчин сайдын яаманд харилцаа холбоо тогтоох боломж бий болгож, өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцах, бие биеийнхээ давуу сул талыг судлах, хятад хэлний сургалтыг сайжруулахад тус дөхөм болсонд талархал илэрхийлэв. Сайн дурын төлөөлөл энэ удаагийн уулзалт ЭСЯ-ны гэр бүл адил халуун дулаан сэтгэл, эх орны халамж анхаарлыг хүн бүрд мэдрүүлж, олон улсын хятад хэл судлалд өөрийн бие сэтгэлээ зориулах хүсэл зоригийг бэхжүүлж байгааг илэрхийлэв. Оюутнуудын төлөөлөл хэлэхдээ Хятадын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, Хятад, Монголын найрамдлыг өвлөн үлдээх чухал үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гадаадад суралцах хүсэл мөрөөдөл, амьдралын хүсэл мөрөөдөл, Хятадын мөрөөдлийг улам илүү уялдуулж, Эх орныхоо шинэ эрин үеийн хөгжил цэцэглэлтэнд болон Хятад Монголын найрамдлын хөгжилд залуучуудын үзүүлэх хувь нэмрийг улам нэмэгдүүлэхийн төлөө хичээх болго гэдгээ илэрхийллээ.

Багш, сурагчид хуучир, ятга, хөөмий, сэлэмт бүжиг зэрэг үзүүлбэрүүдийг толилуулж, сайн дурын багш нар "Өргөн уудам орчлонгийн цэцэгс цэцэглэх мөч" сайн дурын дууг дуулж сонирхуулж, инээд хөөртэй, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэв.

Энэхүү арга хэмжээ цэнгүүн нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Аз Жаргалтай Хаврын баяр, урин хавар айсуй” цуврал арга хэмжээний нэг юм.