Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Цагаан зудын гамшигт нэрвэгдсэн Монголын малчдад хандив өргөлөө

2024-02-06 17:00

2-р сарын 5-нд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын Архангай, Дорнод аймгийн цагаан зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивын арга хэмжээ зохион байгууллаа. Элчин сайд Шэнь Миньжуань хандивыг Архангай аймгийн засаг даргын орлогч Б.Санжмятав, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-өлзий нарт гардуулан өгсөн бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга хатагтай Ш.Мөнгөнтуяа, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра нар ёслолын арга хэмжээнд оролцов.

Элчин сайд Шэнь хэлэхдээ,Хятад, Монгол хоёр уул усаараа холбогдсон сайн хөршийн хувьд томоохон гамшгийн үед харилцан тус дэм болдог уламжлалтай. Цар тахлын үеийн "хонь ирж, цайгаа буцав" зэрэг нь энэ бүхний тод жишээ билээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсад тохиолдоод буй гамшигт  ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд Архангай болон Дорнод аймгийн 100 айл өрх бүрд хэцүү цаг үеийг даван туулахад нь туслах зорилгоор тусламжийн гараа сунгалаа. БНХАУ-ын тал Монголын гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон бусад газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чадавхыг сайжруулах нь Хятад, Монголын хамтын ажиллагааны голлох  сэдэв юм. БНХАУ-ын Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөд хамтын ажиллагааны сан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсад ой хээрийн түймрийг унтраах техник хэрэгсэл нийлүүлэх анхны төслийг саяхан Монголд эхлүүлээд байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо Хятад, Монголын Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааны төв нээлтээ хийсэн нь Монгол Улсын “1 тэрбум мод тарих” аяныг Хятад улс дэмжиж буй бодит арга хэмжээ юм. Хятад улс Монгол Улстай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам илүү өргөжүүлж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтран бүтээн байгуулахад бэлэн байна.

Монгол Улсын Архангай, Дорнод аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар хэлэхдээ өнгөрсөн оноос  эхлэн Монгол орны янз бүрийн бүс нутаг хүчтэй цасан шуурганд нэрвэгдээд байгаа бөгөөд хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгасан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархаж байна, энэхүү арга хэмжээ нь хоёр орны уламжлалт найрамдлын харилцаа гүн гүнзгий байгааг илэрхийлж байна. Монгол Улс гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр Хятад улсын  амжилттай авч хэрэгжүүлсэн туршлага мэдлэгээс суралцахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийллээ.