Элчин сайдын Хаврын баяр болон Цагаан сарын видео мэндчилгээ

2024-02-10 10:00

Энэ жил Хятадад жарны тэргүүн хөх луу жил, Монгол Улсад ч бас модон хөх луу жил тохиож байгаа бөгөөд Хятадын Хаврын баяр, Монголын Цагаан сар нэг өдөр таарч шинэлэн золгох давхар баяр айлчлан ирж байна.

Улиран одож буй онд цар тахлын дараа Хятад, Монголын харилцаа сэргэн хөгжиж, идэвхжин гүнзгийрч ирлээ. Хоёр улсын Төрийн тэргүүд, Ерөнхий сайд нарын уулзалт болж, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны ололт амжилт арвин байлаа. Хоёр улсын худалдааны нийт хэмжээ 30 орчим хувиар нэмэгдэж 17 тэрбум орчим ам.доллар болсон нь түүхэн дээд түвшинд хүрлээ. Хоёр улсын хилийн боомтууд бүрэн нээгдэж, агаарын нислэг, галт тэрэгний тоо боломжит дээд хэмжээндээ хүрлээ.

Угтан ирж буй шинэ он бол БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй чухал ач холбогдолтой он мөн. Бид хүрсэн ололт амжилтаа ахиулж, бие биенээ дэмжиж, хамтын амжилтад хүрэхийн төлөө цаашид тэмүүлэх болно. Түүнчлэн тус тусын хөгжлийн стратегийн уялдаа холбоог бататгаж, харилцан нөхөх давуу талыг улам сайн, улам хурднаар харилцаа, хамтын ажиллагааны үр шим болгох ёстой. дээрх ойг амжилтаар ёслон тэмдэглэж, "сайн хөршийн санаа нэг" гэсэн мэргэн үгийн ёсоор хоёр улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийн үндсийг бий болгох болно.

Луу бол сайн сайхан, цэцэн ухаан, хүч чадлыг бэлгэддэг. Хятад, Монгол хоёр улс луу барсын адил дүүлэн мандаж, хүчирхэн цэцэглэж, хоёр орны найрамдал нөхөрлөл луу барс лугаа сүр жавхлантай байж, уламжлалт найрсаг харилцаа шинэ шатанд дэвшин гарахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!

Монгол түмэн та бүхэн модон луу жилдээ таван хошуу мал нь өсөн үржиж, сар шинэдээ сайхан шинэлээрэй!