"Өлзий хутийн ерөөл дэвшүүлж, Хятад, Монголын Хаврын баярыг хамтдаа угтья" - 2024 онд Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн “Аз жаргалтай Хаврын баяр” арга хэмжээ Улаанбаатар хотод сүр дуулиантайгаар эхэллээ

2024-02-05 18:00

2-р сарын 4-ний өдөр хаврын өдөр шөнийн тэнцлийн өдөртэй давхцаж, Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх "Аз жаргалтай Хаврын баяр" цуврал арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотноо сүр дуулиантайгаар эхэллээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, ЭСЯ-ын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийнзахирал Ли Жи, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Г.Батсүх, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл нар болон Монголын бүх салбарын 500 гаруй төлөөлөгч уг арга хэмжээнд оролцов.

Уг үйл ажиллагаа Улаанбаатар хотын зүүн урд хэсэгт байрлах Скай Резорт цанын баазаас эхэлсэн. Хятад, Монголын 4 төрийн далбаагаар ахлуулсан Монголын 35 цаначин хойд зүгийн салхийг сөрөн арав гаруй метр өндөр уулнаас ногоон, улаан, мөнгөлөг, алтлаг, цэнхэр гэсэн таван өнгийн аварга том луутай уулны хоёр энгэрийг ороон цасан зам дээгүүр аажим аажмаар доош гулсан бууж, Тэнгэрийн луу газарт буух мэт Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, "Аз жаргалтай Хаврын баяр"-ын цуврал арга хэмжээг ийнхүү эхлүүлэв. Хятад сургуулиудын сурагчид луу, арслангийн бүжгийг бүжиглэж сонирхуулав. Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн "Сайн байна уу! Хятад улс" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Хятад, Монгол хоёр орны зочид төлөөлөгчид аварга том луугийн "2024" дүрсний дор дурсгалын зургаа татуулж, үргэлжлүүлэн Гэр хэлбэрт театрт морилж, Хятадын Нанжин хотын урлагийн хамтлаг, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг үзэж сонирхов. Хятадын уламжлалт хэв маягийн дуу бүжиг, илбийн үзүүлбэр, акробатын үзүүлбэр болон Монголын морин хуурын дөрвөл үзэгчдийн халуун алга ташилтыг авахын зэрэгцээ Улаанбаатар хотод шинэ жилийн уур амьсгалыг авчирлаа.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Өнгөрсөн оны төгсгөлөөс хаврын баярыг НҮБ-аас баярын өдөр болгон зарласан, Хятад болон Монгол хаврын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Хятадын хаврын баяр, Монголын цагаан сарын баяр нэг өдөр тохиож байгаа нь Хоёр орны ард түмэн тэнгэрийн хаяа газрын холыг үл ажран нэг цагт хамтдаа баяраа тэмдэглэн өнгөрүүлэх баярт мөч тохиож байна. Өдгөө Хятад, Монголын харилцаа цэцэглэн хөгжиж, хоёр улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар ойр дотно уулзаж, "Бүс ба зам"-ыг өндөр чанартай бүтээн байгуулах шинэ  дүр зургийг хамтран гаргасан. Хоёр талын худалдааны эргэлт 30%-иар нэмэгдэж, 17 тэрбум гаруй ам.долларт хүрч, түүхэн шинэ амжилтыг эвдэж хоёр улсын нөхөрсөг найрамдалт харилцаа дахин нэг алхмаар гүнзгийрлээ. Энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой, Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа маш өндөр ач холбогдолтой жил юм. Бид цаашид ч мөн харилцан бие биеэ дэмжиж, харилцан амжилтад хүрэх боломжийг тэлсээр байх болно. Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийн үндэс суурийг бататгаж, Хятад, Монголын харилцааг цаг үеийн тэргүүн эгнээнд тавьж, Хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, давуу талаа харилцан нөхөх нь хамтын ажиллагаагаа илүү сайн, илүү хурдан болгож,дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт, даян дэлхийг хамарсан хүртээмжтэй эдийн засгийн даяаршлын санал санаачилгыг чиглэлээ болгон бүс нутаг хийгээд дэлхийн эрх тэгш шударга ёс,энх тайван хөгжил цэцэглэлтийг дэмжиж ажиллана. 

C.Батсүх хэлэхдээ, 2024 он Монгол, Хятадын харилцааны чухал ач холбогдолтой жил бөгөөд илүү өргөн хүрээний хамтын ажиллагаа эхлэх гэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж, баялаг, өнгөлөг соёлын солилцооны үйл ажиллагаа хоёр орны ард түмний найрсаг харилцааг тасралтгүй ойртуулсаар байна. Монгол, Хятадын харилцаа цэцэглэн хөгжиж, хоёр орны ард түмний найрамдал мөнхөд оршихыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа илэрхийллээ.

Тоглолтын дараа Элчин сайд Шэнь Миньжуань “Аз жаргалтай Хаврын баяр” арга хэмжээний билэг тэмдэг болох өлзийт лууг Батсүх дарга болон бусад хүндэт зочдод өргөн барилаа.

Энэхүү нээлтийн ёслол нь дэлхий дахины "Аз жаргалтай хаврын баяр" цуврал арга хэмжээний чухал хэсэг төдийгүй 2024 оны Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний анхны томоохон хэмжээний соёлын солилцооны арга хэмжээ юм. БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нанжин хотын соёл, аялал жуулчлалын газар , Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Нанжины урлагийн хамтлаг, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, Хятад дахь Монгол төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хятад дахь Монгол оюутнуудын нэгдсэн холбоо, Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Монголын Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг Бүс ба зам нийгэмлэг хамтран зохион байгуулав.

Мөн "Аз жаргалтай Хаврын баяр" арга хэмжээний хүрээнд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс "Хятадын түүх---5000 жилийн инээмсэглэл" лекц, "Нанжины дөрвөн улирал" гэрэл зургийн үзэсгэлэн, болон Хятадын кино долоо хоног зэрэг арга хэмжээнүүд дараагийн хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулагдана. 

(Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн мэдэгдэл)