Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баяр “Аз жаргалтай хаврын баяр” арга хэмжээнд хэлсэн хүндэтгэлийн үг

2024-02-05 22:00

Эрхэм хүндэт зочид төлөөлөгч, ноёд хатагтай нар аа,

Сайн байцгаана уу?

Бид бүхэн дөнгөж сая мөнгөн цасаар хучигдсан газар дээр луу бүжиглэж буйг харлаа, Одоо бид дахин нэг алхам алхаад Монголын Гэр теартр морилон урлагын тоглолтыг үзэж, Хятадын хаврын баярыг хамтдаа тэмдэглэж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярыг ийнхүү эхлүүлж байгаадаа сэтгэл өндөр байна.

Хаврын баяр бол Хятадын төдийгүй дэлхийн баяр. Өнгөрсөн оны төгсгөлөөс хаврын баярыг НҮБ-аас баярын өдөр болгон зарлаж, "Хятадын Хаврын баяр"-ийг цаашид "Дэлхийн Хаврын баяр" болгосон. Хятад болон Монгол хаврын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Хятадын Хөх Луу жил, Монголын Модон Луу жил тохиож байгаа бөгөөд Хятадын хаврын баяр, Монголын цагаан сарын баяр нэг өдөр тохиож байгаа нь Хоёр орны ард түмэн тэнгэрийн хаяа газрын холыг үл ажран нэг цагт хамтдаа баярт мөчийг тэмдэглэн өнгөрүүлэх анхны "Давхар баяр"-ыг миний бие чин сэтгэлээсээ тэсэн ядан хүлээж байна. 

Өнгөрсөн онд хоёр улс болон хоёр талын харилцаа хөгжил дэвшил баялаг үр дүнд хүрсэн. Хятад улс Хятад хэв маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар ахиулж, ДНБ-ний өсөлт 5.2%-д хүрч, өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон шинэ тулгуур үйлдвэрлэлүүд хурдацтай бий болж, байгаль орчны хамгаалалт, хөдөө тосгоны сэргэн мандалтын шинэ дүр төрхийг бий болгосон. Хятад улс Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 32% хүрсэн.

Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөж, төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарч, ачаа тээврийн эргэлт анх удаа 100 сая тонныг давж, анх удаа 650 мянган жуулчдыг хүлээн авсан зэрэг олон олон түүхэн амжилтад хүрсэн. Хятадын тал Монголын талд халуун баяр хүргэж байна.

Хятад, Монголын харилцаа цар тахлын дараа цэцэглэн хөгжиж, хөгжлийн эрч хүчээ хадгалсаар байна. Хоёр улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар ойр дотно уулзаж, "Бүс ба зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах шинэ  дүр зургыг хамтран гаргасан. Хоёр талын худалдааны эргэлт 30%-иар нэмэгдэж, 17 тэрбум гаруй ам.долларт хүрч, түүхэн шинэ амжилтыг эвдсэн. Хоёр улсын боомтууд бүх боломжит байдлаар нээж, нислэг бүх боломжит байдлаар үйлдэж, галт тэргийн аялалын тоог бүх боломжит байдлаар нэмэгдүүлж, Азийн авто замын сүлжээний Хятад, Монгол, Орос гурван улсын авто замын туршилтыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Ханжоу хотын Азийн спортын наадамд Монгол Улс түүхэндээ хамгийн олон баг тамирчдын төлөөллийг илгээсэн. Монгол Улсын Морин хуурын чуулга Шанхай хотод тоглолтоо амжилттай толилуулсан зэрэг нь хоёр орны найрамдалыг ард түмний сэтгэл зүрхэнд улам гүн гүнзгий мэдрүүлсэн үйл явдууд байлаа.

Энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн жил, Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа нь маш өндөр ач холбогдолтой юм. Бид цаашид ч мөн харилцан бие биенээ дэмжиж, харилцан амжилтад хүрэх боломжийг тэлсээр байх болно. Хоёр орны хув заяаны хамтын нийгэмлэгийн үндэс суурийг бататгаж, Хятад, Монголын харилцааг цаг үеийн тэргүүн эгнээнд байлгах болно. Хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, харилцан нөхөх байдал болон давуу талаа нь хамтын ажилгаагаа илүү сайн, илүү хурдан болгох үр ашигтай. Ойн баярын арга хэмжээг амжилттай зохион байгуулснаар “Айл хүний амь нэг Саахалт хүний санаа нэг” үзэл санаа улам илүү төгөлдөржүүлнэ. Бид дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт, даян дэлхийг хамарсан хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг санал санаачилгыг чиглэлээ болгон бүс нутаг хйигээд дэлхийн эрх тэгш шударга ёс,энх тайван хөгжил цэцэглэлтийг дэмжих нь зүйтэй.

Эрхэм хүндэт Ноёд Хадагтай нар аа,

Луу бол Хятад үндэстний билэгдэл, Морь бол Монголчуудын хамгийн үнэнч анд бөгөөд хоёр улсын цог жавхаа, хүч чадлын бэлэг тэмдэг юм. “Луу морь шиг  хиймортой” хэмээх Хятад хэлц үг байдаг бөгөөд энэ нь зорьсондоо хүрэхийн төлөө зогсолтгүй урагшлаж, Хийморь Сүлд босоо байх гэсэн утгатай. Энэхүү хэлц үг нь хоёр орны ард түмэнд энэ жил хамгийн тохирох ерөөл нь дамжиггүй .

Та бүхэндээ шинэ ондоо Луу Морь шиг хиймортой, Эрүүл энхыг хүсэн ерөөе! Хятад, Монгол хоёр орны харилцаа луу барсын сүр хүч лугаа шинэ өндөрлөгт гарч, хоёр орны найрамдал мөнхөд орших болтугай!

Сар шинэдээ сайхан шинэлээрээ!

Баярлалаа!