Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчийг хүлээн авч уулзав

2024-01-30 23:00

Өчигдөр Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэнтэй уулзлаа.

Хоёр тал хилийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж,  хоёр улсын хил зурвас нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ энх тайван, найрамдалт хилийн зурвас гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр тал хилийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр улсын цэргийн стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө үргэлжлүүлэн хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юухай, дэд атташе хурандаа Наранмандал нар хуралд оролцов.