Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ажилчдын сар шинийн баярыг зохион байгууллаа

2024-01-28 23:00

1-р сарын 26-ны өдөр Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ажилтан албан хаагчдадаа зориулан Сар шинийн баярын цэнгүүнийг зохион байгуулж, нийт ажилчид, тэдний гэр бүл, ЭСЯ-ны ажилтнуудын төлөөлөл оролцов.

Элчин сайд Шэнь Минжуань ажилтан албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд Луу жилийн хаврын баяр, Цагаан сарын баярын мэндийг хүргэж, ажил амжилтаараа тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардуулж, хичээнгүйлэн ажилссанд нь талархал илэрхийлж, ажилчид нь ЭСЯ-ны чухал бүрэлдэхүүн хэсэг хийгээд  элчин сайдын яамтай хамт аливаа саад бэрхшээлийг даван туулж, элчин сайдын яамны гадна болон дотоод ажлыг тасралтгүй хангаж байдаг бөгөөд бид ч мөн адил хүн бүрийн төлөө үргэлж санаа тавьдаг гэдгийг онцоллоо. Өнгөрсөн жил Хятад, Монголын харилцаа цар тахлын дараа ихээхэн ахиц дэвшил гаргаж, эрч хүч дүүрэн байлаа. Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцааны бас нэгэн чухал жил болж байгаа бөгөөд хүн бүр өөр өөрийн давуу талаа ашиглаж, ЭСЯ-ны ажилд улам илүү шаргуу оролцож, Хятад, Монголын найрамдалд хувь нэмрээ оруулсаар байхыг хүсэж байна.

Шилдэг ажилчид болон тэдний гэр бүлийн төлөөлөл хүндэтгэлийн үг хэлж, Элчин сайдын яаманд талархал илэрхийлж, цаашид улам хичээнгүйлэн ажиллаж, Хятад, Монголын харилцаа улам илүү хөгжихийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлэв.

Үдэшлэгийн үеэр гайхалтай урлагийн тоглолт үзүүлж, "Улаанбаатарын үдэш"-ийг Хятад, Монгол хоёр хэлээр дуулж, халуун дулаан уур амьсгал дүүрэн байлаа.