Хятад, Монголын найрамдалт харилцааг мэдэрч, гайхамшигт зохиолын үргэлжлэлийг бичихийг тэсэн ядан хүлээж байна -- Элчин сайд Шэнь Миньжуаний Шинэ оны мэндчилгээ, шинэ албанд томилогдсон 100 дахь өдрийн мэндчилгээ

2023-12-31 18:00

Монголд анх удаа шинэ жилийн баярыг угтаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Монгол улсад ирсэн 100 дахь өдөр тохиож байна.

Энэхүү 100 хоног миний амьдралын цоо шинэ туршлага байлаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайдаар томилогдсон миний бие хэдий анх удаа ч халуун дулаан, найрсаг сайхан оронд зочлон иржээ.

Энэхүү 100 хоногт хоёр улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын чухал уулзалтуудын бүрэлдэхүүнд орж, "Бүс ба зам" хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг хамтран бүтээж, хоёр орны худалдааны 40%-ийн тогтвортой хурдацтай өсөлт мөн энэ оны худалдааны дээд амжилт 17 тэрбум ам.долларт хүрэх үйл явц; цар тахлын дараа хоёр улсын ард түмэн харилцан зорьчих хөдөлгөөн идэвхжиж, "хонины хариуд цай барив" сайхан түүхийн үргэлжлэлийн гэрч боллоо.

Энэхүү 100 хоногт Монголын бүхий л давхаргад найз нөхөдтэй болж, чин сэтгэлийн дэмжлэг, урам зориг, ерөөл хүлээн авсан сайхан өдрүүд байлаа. Ухаалаг, чадварлаг монгол хатагтай нар, зоригтой ноён нуруулаг монгол эрчүүд бүгд найрсаг дулаахан, тав тухтай сайхан сэтгэгдэл төрүүлсэн. 

2024 он Монгол Улсын бүх нийтийн сонгуулийн жил, Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа учир миний бие Монгол анд нөхөдтэй хамтран, Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтын гэрч болж, Хятад, Монголын харилцааны түүхийн шинэ хуудсыг эхлэхэд бэлэн байна.

Цонхны гадаах хүйтэн өвлийн жавар ч сэтгэл доторх урам зоригийг зогсоож үл чадна. Та бүхэнд Шинэ оны мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!