Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай уулзлаа

2023-12-22 22:00

12-р сарын 18-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Оночимэгийн хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.

Р.Оночимэг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндрөөр үнэлж, Хятад улстай шүүх эрх зүйн салбарын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, хоёр орны удирдагчид хоёр талын шүүх эрх зүйн салбарын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам идэвхтэй туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.