Элчин сайд Шэнь Миньжуань НҮБ-аас Монгол улс дахь суурин зохицуулагчтай уулзлаа

2023-12-22 10:46

12-р сарын 18-нд Элчин сайд Шэнь Миньжуань НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Тапан Мишратай  уулзав.

Мишра НҮБ-ын Монгол дахь үйл ажиллагааг танилцуулж, Хятад улс Монголын цөлжилттэй тэмцэх, нийгэм эдийн засгийн хөгжилд идэвхтэй дэмжлэг үзүүлж байгааг өндрөөр үнэлж, Хятад улстай голлох салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.  

Элчин сайд Шэнь хэлэхдээ, НҮБ-ын Монгол дахь агентлагуудтай хамтран Монгол Улсыг эдийн засийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.