Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

2023-12-18 15:00

12-р сарын 15-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбаттай уулзаж, Хятад, Монголын харилцаа, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Д.Энхбат дарга хэлэхдээ, Монгол, Хятадын харилцааны хөгжил дэвшил, хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөжиж байна. Монгол Улсын Их Хурал Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны хөгжилд тасралтгүй түлхэц үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Хятад, Монгол хоёр бол уул усаар холбогдсон иж бүрэн стратегийн түнш хөршүүд. Ирэх онд Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой тохиож байна. Хятад улс Монгол Улстай хамтран хоёр орны хууль тогтоох байгууллагын нягт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны харилцааг шинэ хөгжлийн шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ.