Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын даргатай уулзлаа

2023-12-13 14:00

12-р сарын 05-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян-ны хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.

Г.Ариунбуян Хятад улсын гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах чиглэлээр гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятад улс байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны механизм, дэлхийн гамшгаас хамгаалах шинэ индэр байгуулж байгааг сайшааж, Хятад улстай хоёр болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхйиллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Хятад, Монгол хоёр ойрын хөршийн хувьд аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыгн хувьд холбогддог. Хятад улс Монгол Улстай онцгой байдлын удирдлага, гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, чадавхийг хамтран бэхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.