Элчин сайд Шэнь Миньжуань Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад, Монгол дахь төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2023-12-06 23:00

12-р сарын 05-нд Элчин сайд Шэнь Миньжуань Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь төлөөлөгч Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзлаа.

Жьюзеппе Кросет Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь үйл ажиллагааг танилцуулж, Хятад улстай Даян дэлхийн хөгжлийн санаачилгын голлох салбарт  хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.