Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд бараалхлаа

2023-12-04 23:00

12-р сарын 04-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Монголын харилцаа цэцэглэн хөгжиж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа гайхалтай өгөөжтэй үр дүнд хүрч, уламжлалт найрамдалын харилцаа улам  өргөжин тэлсээр байна. Хятад улс Монгол Улстын хамт хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг сайжруулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, Монгол, Хятад хоёр иж бүрэн стратегийн түншүүд хийгээд найрсаг хөршүүд юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, дээд хэмжээний харилцан солилцоо нягтарч, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаа өгөөжтэй үр дүнд хүрч, хөгжлийн эрчээ хадгалсаар байна. Ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа хөгжлийн шинэ боломжуудтай нүүр тулж байна, Миний бие Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Эрхэм элчин сайдтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.