Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Зам,Тээвэрийн хөгжлийн сайдад бараалхлаа

2023-12-01 19:00

11-р сарын 30-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Зам,Тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод бараалхаж, хоёр орны харилцаа, бодит хамтын ажиллагааны талаар санал солилцов.

С.Бямбацогт сайд хэлэхдээ, Монгол, Хятад хоёр улс эдийн засаг, худалдааны нягт харилцаа холбоо бодит хамтын ажиллагаатай хөршүүд бөгөөд хоёр орны харилцаа холбоо, ялангуяа авто зам, төмөр замын тээврийн салбарыг шинэ шатанд гаргахын төлөө Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон, хоёр орны дэд бүтэц, боомтын харилцаа холбооны  салбар шинэ ахиц дэвшил гаргасаар байна. Хятад улс Монгол Улстай харилцан холбоолтоо бэхжүүлж, ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан зам тээврийн салбарын хамтын ажиллагааг цаашид ахиулж, хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах боломж болгон ашиглахад бэлэн байгаагаа илэрхийллээ.