БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Cоёлын төв болон сургуулиудтай хамтран “Хятад Монголын найрамдал, Торгоны замын аялгуу” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа

2023-11-30 23:00

11-р сарын 29-нд "Хятад-Монголын найрамдал, Торгоны замын аялгуу " хүндэтгэлийн тоглолт эгэл хйигээд эрхэмсэг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр, Монгол улсын Консэрваторын захирал Ц.Шаравцэрэн нар хүрэлцэн ирж  хүндэтгэлийн үг хэллээ. Тоглолтыг Монголын төрийн албан хаагчид, их дээд сургууль, утга зохиол, урлагийн салбарынхан, орчуулга, хэвлэл мэдээллийнхэн, Монгол дахь Хятад иргэд болон цагаач иргэдийн төлөөлөл, Монголын ард иргэд зэрэг 200 гаруй хүн хүрэлцэн ирж тус тоглолтыг үзэж сонирхов.

Элчин сайд Шэнь Миньжуань хүндэтгэлийн үгэндээ “Бүс ба зам” санаачилгыг хамтран бүтээн байгуулсны арван жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн 151 орон, 32 олон улсын байгууллагатай хамтран эв найрамдалт хамтын оршил, үзэмж төгс хамтын хоршил“Найрал хөгжмийг”тогложээ. Монгол Улс “Бүс ба зам”-ын байгалийн түнш бөгөөд “Бүс ба зам” санаачилгыг анхлан дэмжсэн орнуудын нэг юм. Олон мянган бээр сунайсан тал нутгийн торгоны зам, олон мянган тэмээний хонхны цангинсан дуутай цайн замаас эхлээд өнөөгийн "Нэг бүс, нэг зам" санаачилга, "Талын зам"-ын хөгжлийн стратеги нь Хятад, Монгол хоёр орны уламжлалт найрамдлын харилцааг тээж яваа залгамжлал бөгөөд хоёр орны ард түмний сайн сайхан аж амьдрал, хөгжил цэцэглэлтийн ирээдүйн хүлээлт юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр улсын худалдааны хэмжээ 2013 онд 6 тэрбум ам.доллар байснаас  өнгөрсөн онд 12.2 тэрбум ам.доллар болж хоёр дахин нэмэгдсэн. Хоёр орны ард түмний соёлын харилцаа идэвхитэй хөгжиж,  гайхалтай үр дүнд хүрсээр байна. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь Хятад, Монголын ард түмэн харилцан биесээ гэх сэтгэлээр харилцан туслалцсан "хөгжмийн тоглолт", барилга байгууламжийг холбож, худалдаа наймааг саадгүй хийх "урагшлах марш", мөн хамтын хөгжил, хамтын бүтээн байгуулалт бахархлын төлөөх “Зөгнөлт аялгуу”, Хятад, Монголын эртний торгоны зам дээр шинэ хуудсыг нээсэн хөгжмийн аялгууг тоглож байна.

Соёлын Дэд сайд М.Батбаяр хүндэтгэлийн үгэндээ, энэ жил БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин-ий “Нэг бүс, нэг зам” санаачилгын арван жилийн ой тохиож байна. Монгол, Хятадын соёл хүмүүнлэгийн харилцаа жилээс жилд хөгжин цэцэглэж байна. Монголын морин хуурын чуулга саяхан Шанхай хотод амжилттай тоглолтоо хийлээ. Монгол Улс Хятад улстай найрамдал хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны соёлыг хөгжүүлэхэд бэлэн байгаагааг илэрхийллээ. 

Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын гавьяат дуучин Баярмаа бусад дуучдын хамт "Би таньд хайртай Хятад", "Улаанбаатар, хойд нутгийн ах минь", "Хятад, Монголын найрамдлын дуу" зэрэг дууг дуулж сонирхуулж, Монголын хөгжимчид, Монголын хөгжим бүжиг Их сургуулийн хөгжмийн хамтлаг "Торгоны зам", "Эрвээхэйд дурлагсад", "Хаврын салхи хулсан лимбэ", "Хоньчны дуу", "Морин уралдаан" ,“Сарыг хөөгч өнгөт үүлс” зэрэг хятадын сонгодог бүтээлүүдийг хуучир, ятга, морин хуур гэх хятад, монгол ардын хөгжмийн зэмсэг, төгөлдөр хуур, хийл зэргийг ашиглан тоглож соирхуулсан бөгөөд зарим нэг бүтээлүүд Монголд анх удаа тоглогдсон билээ.

Энэхүү тоглолтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монгол Улсын Хөгжим бүжгийн их сургууль хамтран зохион байгуулсан . Тоглолтын өмнө хүрэлцэн ирсэн үзэгчид "Сайн байна уу? Хятад улс" гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон. Хятадын түүх, соёл, хот байгуулалт, байгалийн үзэмжийг харуулсан 30 гаруй гэрэл зургийн бүтээл үзэгчдийн сонирхлыг ихэд татсан.