Элчин сайд Шэнь Минжуань Монголын дунд сургуулийн сурагчдын 12 дахь удаагийн Хятадын сонгодог бүтээлийн уран уншлагын тэмцээнд оролцов

2023-11-25 19:00

11-р сарын 24-нд Дунд сургуулийн сурагчдын дунд Хятадын сонгодог бүтээлийн уран уншлагын 12 дахь удаагийн уралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Элчин сайд Шэнь Миньжуань, Монголын Хятад хэлний багш нарын холбооны дарга Батмаа, Монголын Улсын Их сургуулийн Күнзийн хүрээлэнгийн Хятад талын захирал Жу Жүнли, Боловсролын их сургуулийн Күнзийн хүрээлэнгийн Хятад талын захирал Жан Дайшэнь нар оролцов.

Элчин сайд Шэнь хүндэтгэлийн үгэндээ, уралдаанд оролцогчдын Хятад хэлний гайхалтай уран чадвар, бүтээлийг тодоор дүрслэн жүжиглэх чадвар үнэхээр хүлээн зөвшөөрмөөр сайн байгааг мөн сургуулиудын Хятад хэлний сургалтын чадвар чадамжыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Шэнь, Хятадын соёл иргэншил өнө эртний бөгөөд нүд гялбам байдлын нэгэн чухал нууц нь соёлоор ёс суртахууныг түүчээлэн, соёлоор хүнд ухаарлыг олгоход оршдог юм. Сонгодог бүтээл нь Хятадын соёл иргэншлийн өв уламжлуулах чухал ач холбогдолтой бөгөөд олон мянган жилийн турш Хятадын ард түмэнд соёл, оюун санааны боловсролыг тасралтгүй өгч ирсэн. Хятадын сонгодог зохиолыг судлах нь Хятадын түүх соёл, үзэл суртлын гол цөмийг ойлгоход чухал ач холбогдолтой юм.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, ирэх жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиолдож байгаа нь бас нэгэн чухал жил ирж буй бөгөөд Хоёр улс уг тэмдэглэлт ойг тохиолдуулан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа дунд боловсрол, соёлын салбарын арга хэмжээ чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг эзэлж байна. Хүн бүрийн оролцоо, хамтын хүчин чармайлтаар Хятад, Монгол хоёр улс бие биенээ илүү сайн таньж мэдэх, хоёр орны уламжлалт найрамдалт харилцаа цааш уламжлагдан, хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөв улам өргөн цар хүрээнд цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Дунд сургуулийн сурагчдын дунд зохиогддог Хятадын сонгодог бүтээлийн уран уншлагын уралдаан нь Монголд 12 дахь удаагаа зохиогдсон нь өдгөө Монгол дахь Хятад хэлний сургалтын салбрын хөгжил дахь чухал арга хэмжээний нэг болоод байна. Энэхүү тэмцээнд 14 сургуулийн нийт 54 үзүүлбэр  оролцож, 300 гаруй үзэгч үзэж сонирхсон байна. Тэмцээнд оролцогчдын өндөр сэтгэл хөдлөл, тод уран цэцэн үгс нь үзэгчдийн таашаалд ихэд нийцэв.