МонголEnglish中文
Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай уулзлаа
2019/03/12

3-р сарын 11-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон ноён Ч.Улаантай уулзаж талууд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын ажил бодит хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ажил хэргийн уулзалт хийлээ.

Элчин сайд Шин Хаймин ноён Ч.Улаанд баяр хүргэн, түүнийг Монгол Улсын ахмад улс төрч, Монгол Улсын төр засгийн албанд ажиллах хугацаандаа Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд нааштай хувь нэмрээ оруулж ирсэнд Хятадын тал сайшаалтай байдаг гэв. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж арвин үр дүнтэй байгаа бөгөөд Хятадын тал хоёр улсын тус салбар дахь хамтарсан төслүүдээ сайтар хэрэгжүүлж, Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд дэмжлэг болж хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар үргэлжлүүлэн түлхэц өгөх болно гэлээ.

ХХААХҮ-ийн сайд ноён Ч.Улаан Монгол, Хятад хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, хоёр улсын удирдлага нар хөдөө аж ахуй зэрэг салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэхээр олон тохиролцоонд хүрсэн. Манай яам БНХАУ-ын ЭСЯ-тай хоёр улсын холбогдох тохиролцоог хэрэгжүүлж махны үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хөдөө аж ахуйн техник технологи зэрэг хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ахиулж, хоёр улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар хамтдаа хичээн ажиллах болно гэв.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх ноён Сун Шюэжунь нар уг уулзалтад оролцлоо.

Suggest To A Friend:   
Print